Харбинд албан ажлаар яваад ирэх ёстой байсан төрийн хүн томилолтоо гэнэт цуцалж, хайртай ганц ахаа бурхан тэнгэрийн оронд үдчихээд ч ирж явах гэж дээ.
Агаарын бохирдол, долларын хомсдол, утаа угаар бүхнийг бий болгочихсон мэт, бүгдийг хариуцдаг буруутан мэтээр захиалгат сэтгүүлзүйд заамдуулчхаад асуугдаж байх тэр өдөр, төрсөн ганц ахаа алдсан тэр өдөр, намынхаа нөхдийг цээжээрээ хамгаалсныхаа төлөө сошиалаар навс нүдүүлж байсан тэр өдөр, улс орныхоо хөгжлийн эрх ашгийн өмнө, удам судрынхаа хэцүү бэрхийн өмнө ч тэвчээртэй, тогтвортой зогссон тэр өдрүүдээр уулзаж эмгэнэл илэрхийлэхэд үзэл санаа нэгт журмын нөхөд бидэнд ч бас хүнд байсан юм шүү.
Монгол Улсын хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах Харбинд болж өнгөрсөн үйл ажиллагаанд нүүр бардам, тэргүүн зэрэгт оролцох эрхтэй хүндэт хүн нь АН-ын дарга, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, та нөхөр мөнөөс мөн гэдгийг хэлэх нь үнэнд нийцэх биз ээ.
Ахынхаа зургийг харж сууснаа “Ингээд л айлын том нь болдог байж дээ” гэж хэлсэн үг тань “Өөрийн амьдралынхаа туршид биднийхээ зүрх сэтгэлийг оч гал, хайр энэрэл, гэрэл гэгээгээр дүүргэснийг тань бодож, өндийн босох тэнхээтэй байж, халамжит гэргий, хайртай 3 үрсийг тань түшиж ухаалаг амьдарна аа ах минь” гэж нүүр номондоо бичсэн таны эхнэр А.Туулын итгэл сэтгэлтэй агаар нэгэн сонсогдож байлаа.
Эрхэм журмын нөхөр Лу.Гантөмөр та, хүний сайн үр, ахын сайн дүү, удам судрынхаа болон, улс орныхоо амьдрал д ч ачааны хүндийг үүрэх тэсвэр хатуужилтай, тогтвортой, ухаантай, хүчтэй манлайлагч байж чадна гэдэгт үзэл санаа нэгтэй журмын нөхөд бид бүхэн өчүүхэн ч эргэлзэхгүй байна. Хацар нь хонхойж инээмсэглэдэг хайртай төрсөн ахын тань гэгээн дурсгал, математикч, волейболын тамирчин, бизнесмен, халамжит ханийнхаа сайн нөхөр, гурван сайхан үрийнхээ ачлалт аав асан үйл хэргийг дурсан санаж, танд болон танай гэр бүлд гүн хүндэтгэл үзүүлж байна.
АН-ын гишүүд дэмжигчдийн төлөөлөл, журмын нөхдөөс нь
Сайн хүний үр, сайн ахын дүү Лу.Гантөмөр танаа
Холбоотой мэдээ
· Өчигдөр
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026 болно
Эдийн засаг · Өчигдөр
“Бодь Даатгал” ХК Даатгагчийн баталгааг цахимаар хялбар авах боломжийг бүрдүүллээ
Эдийн засаг · Өчигдөр
Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
Эдийн засаг · Өчигдөр
ТАНИЛЦ: Ирэх тавдугаар сарын хилийн боомтуудын түр хаах хуваарь
· Өчигдөр
Чингэлтэй дүүрэг гэр хорооллын дундах шороон замуудыг сайжруулах туршилтын ажлыг эхлүүллээ
Эдийн засаг · Өчигдөр
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!