"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК нь 2024 онд өөрийн бизнес төлөвлөгөөний зорилтоо бүрэн биелүүлж, нийт 1 сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 25.9 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн борлуулж, 291.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн татварын дараах үзүүлэлтээр нийт 52 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа.
Тус компани нь 2024 оны сүүлийн хагас жилийн хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүний нээлттэй, ил тод биржийн арилжааг дэмжих замаар борлуулалтыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүн тээвэрлэлтэд тулгарч байсан дэд бүтэц, ложистикийн хуримтлагдсан хүндрэлтэй асуудлуудыг амжилттай шийдвэрлэсэн. Үүний үр дүнд үйлдвэрийн ашигт ажиллагаа өсөж 2024 оны 12 дугаар сард Үндэсний баялгийн санд 13,614,960,514 төгрөг төвлөрүүлсэн. Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 29-р тогтоолоор энэ сард 25,998,280,024 төгрөг Чингис хаан үндэсний баялгийн санд ногдол ашиг хэлбэрээр төвлөрүүллээ.
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК нь ийнхүү Чингис хаан үндэсний баялгийн сангийн хөрөнгийг нийт 39.6 тэрбум төгрөгөөр арвижуулсан. Мөн цаашид өнгөрсөн оны ололт амжилтаа бататгаж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, ган боловсруулах үйлдвэр байгуулах Мега төслийн хэрэгжилтийг дэмжих, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг өсгөх, техник, технологийн шинэчлэлт хийх зэрэг хөгжлийн олон зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК
2025.03.12
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК Чингис хаан үндэсний баялгийн санд 39,6 тэрбум төгрөг төвлөрүүллээ

Холбоотой мэдээ

Улс төр · 7 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

Улс төр · 8 цаг
АБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Улс төр · 8 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

· 9 цаг
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой асуудлаар цагдаагийн хурандаа К.Женисгүл Ёс зүйн дэд хороонд ханджээ

Улс төр · 9 цаг
Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга Ли Ганьжэтэй уулзлаа

Бусад · 9 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!