“Үндэсний баялгийн сан” гэж юу вэ? Иргэд энэ талаар ойлголт байна уу? Ерөнхийдөө “Баялгийн сан”-г иргэд 1072 хувьцаатай андуурч байж болзошгүй. Уг нь монголчууд бид дэлхийд том газар нутаг дээрх цөөнхүүд юм. Байгалийн асар их нөөц баялгаараа монгол улс ази тивдээ том тоглогч. Тэгвэл яагаад өнгөрсөн жилүүдэд монголчууд байгалийн баялгаасаа тэгш хувь хүртэж чадаагүй вэ? Яг энэ талаар Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ хэлэхдээ эрх зүйн орчин байхгүйгээс байгалийн баялаг эрх мэдэлтэй цөөн хэдэн хүний гарт орсон гэдгийг зарлаж хувийн хэвшилд буй стратегийн ордуудаас төр 34-51 хувиа авах хэлэлцээр эхэлсэн. 

Гэхдээ сайн тал нь “Үндэсний баялгийн сан”-ийн тухай хууль хэрэгжиж, санд хуримтлагдсан баялгийн хувиас иргэд бодит өгөөж хүртэх боломжтой болсон юм. Харамсалтай нь “Баялгийн сан”-г иргэд төдийлөн сайн ойлгохгүй байх шиг...  Тиймээс “Баялгийн сан” иргэн бүрт ямар өгөөжтэй талаар тайлбарлах гэж оролдьё.

Улсын байгалийн баялаг гэдэг бол тухайн орны ард иргэдийн баялаг гэсэн үг. Товчхондоо бол “Үндэсний баялаг” нь стратегийн ордууд юм. Стратегийн орд гэдэг бол жилд монгол улс дотоод нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу, үйлдвэрлэх боломжтой орд. Тиймээс “Үндэсний баялгийн сан”-г бүрдүүлэгч гол нэгжээс иргэн бүр хувь хүртэх ёстой. Иргэд байгалийн баялгаас тэнцүү хувь авч хуримтлалтай болсноор эрүүл мэнд, боловсрол, цаашлаад орон сууцны үйлчилгээ авахдаа зарцуулах эрх үүснэ. Үндэсний баялгийн сан гэдэгт гурван сан багтаж байгаа. 


1. Ирээдүйн өв санд- Энэ сандаа өнөөдрийн байдлаар 3,9 тэрбум төгрөг 
2. Хуримтлалын санд- 497,5 тэрбум төгрөг 
3. Хөгжлийн санд -240 тэрбум төгрөгийн хуримтлал үүсжээ. 
Эдгээр нь уул уурхайгаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу /Амнат/ татвар мөн МУ-ын төсөв ашигтай гарсан тохиолдолд, төрийн эзэмшлийн хувьцааны 34 хувийг нийлүүлээд хуримтлал үүсгэж байгаа хэрэг. За тэгээд дотроо яг юунд хаана зарцуулах уу? гэдэг нь олон задаргаатай. Тодорхой хувь нь эрүүл мэндийн салбар , иргэдийг орон сууцжуулах төсөл гэх мэт. 2024 онд гэхэд “хуримтлалын сан-“ийн эх үүсвэрээр 4,113 өрх ипотекийн зээлээр орон сууцанд орсон байна. Ер нь л олон үр өгөөжтэй харагдаад байгаа. Одоогийн байдлаар нэг иргэнд 138,993 төгрөг ногдож байгаа бол 2028 оны төсөөллөөс 1 иргэнд “Баялгийн сан”-аас 10 сая төгрөг ногдох төлөвлөгөөг мань хашрууд гаргаад байгаа юм билээ. Гэтэл яг энэ мөнгийг сандаа хуримтлуулах гэхээр хэд хэдэн олигархи бүлэглэл саад болоод байгаа юм. Хамгийн түрүүнд алдарт МСS. Монголын хамгийн нэр хүндтэй толгой компани. 

"Энержи ресурс" УХАА ХУДАГ"-ийг авсан мөрөөр-1


“Тавантолгой” бол бүлэг нүүрсний орд. Энэ ордыг булаацалдах эрх ашиг олон нөхдүүдэд байсан. Цаашид ч байх болно. Улс 60 жилийн турш хийдэг хайгуулаа хийчихсэн. Өөрөөр хэлбэл хайгуулын явцад хэдэн сая доллар орох ёстой байсан ордыг монгол улс өөрийн нөөцөөр тогтоогоод ашиглахад бэлэн болгосон ордыг Сү. Батболд дангаараа эзэмшиж байсан. Дараа нь 1997 онд “Энержи ресурс”  Сү.Батболдоос авахдаа хайгуулын тусгай зөвшөөрөл нэрээр аваад 10 жилийн дараа, 2007 онд ашиглалтын лиценз болгожээ. Яг ухдаг дээрээ тулаад ирэнгүүт гэнэт зүгээр өгчихвөл дараа нь асуудал үүснэ гэдгээ санасан уу, засгийн газрын тэмдэглэл гэдэг юм бичээд УИХ-аар оруулалгүй шийдвэрлээд өгчихсөн байдаг. Үүнийг З.Энхболд баримтаар гаргаж ирж олон нийтэд дэлгэв. Ингээд “Энержи ресурс” бүхэл бүтэн Эрдэнэтийн дараа орох том ордыг зүгээр л нэг тэмдэглэл нэрээр авсан нь ил болсон. Тухайн үед 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд нөөцөд авсан талбайд лиценз олгохыг хориглодог хуультай байв. АМГТХЭГ-ын Геологи уул уурхай кадастрын албаны мэргэжилтэн “Энержи ресурс” компаний гаргасан өргөдлийг шалгаж үзээд нөөцөд авсан болон 287А дугаартай лицензтэй давхцаж байгааг тогтоон тэмдэглэл үйлдсэн боловч Кадастрын албаны дарга Т.Занашир гэгч 2006 оны долоодугаар сарын 20 өдрийн 7-3194 дүгээр албан бичгээр “...дээр талбайг танай компанид олгох боломжтой” гэсэн  хариуг “Энержи ресурс” компанид өгчээ.Мөн энэ талаар тухайн үеийн Өмнөговь аймгийн удирдлагуудаас санал авахад 2006 оны наймдугаар сарын 2-ны өдрийн 27 дугаартай албан бичгээр “ДЭМЖИНЭ” гэсэн саналыг Кадастрын албанд ирүүлжээ. “ДЭМЖИНЭ” гэсэн утга бүхий албан бичгийг үндэслэн Кадастрын албаны дарга Т.Занаширийн 2006 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 805 дугаар шийдвэрээр “Энержи ресурс” компанид 2135 га талбайн 11943А дугаартай ашиглалтын лиценз олгож Монгол Улсын хуулийг ноцтой зөрчсөнийг аудитын байгууллага илрүүлсэн байна. Улмаар тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайд Ц.Даваадорж хууль зөрчин “Энержи ресурс” компанид олгосон ашиглалтын лицензийг хуулийн дагуу яаралтай арга хэмжээ  авна гэж мэдэгдэж байсан ч энэ зэргийн сайдуудыг хөөрхий амыг нь нам дарсан биз ээ. Одоо харин хууль зөрчиж авсан стратегийн ордыг төр зүгээр л буцааж хуульд нь нийцүүлэх хэрэгтэй гэдгийг сануулаад байгаа. Ухаа худгийг " Энержи ресурс"-т  өгөх тун дургүй байгааг өнгөрсөн өдрүүдэд харууллаа. Гэнэт MCS-ийн суганы үснүүд амь орж  засгийн газрыг огцоруулах шантааж хийв. Бүр түүгээр зогсохгүй өнөөдрийн ордонд суугаа нилээд хэдэн нөхөр MCS-ээс хандив нэрийдлээр  мөнгө авч сонгуулийн сурталчилгаагаа хийж гарч ирсэн болж таарсан.  Бүр ичихгүй хандив авсан нөхдүүд нь “Ухаа худагийн” гэрээг MCS хэрхэн авсанг шалгах ажлын хэсэгт багтчихсан байсан.  /MCS/ группын 34 охин  компаниас УИХ-д сонгогдсон 20 гаруй гишүүн, Засгийн газрын гишүүд нийлээд 2,6 тэрбум орчим тэрбум төгрөгийн  хандив авчээ.

Хэн хэн хэдэн төгрөгний хандив авав! 

Тодруулбал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг MCS группээс 140 сая төгрөг, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан 370 сая төгрөг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал-270 сая, УИХ-ын гишүүн Э.Болормаа 100 сая төгрөг, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 70 сая төгрөг, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат-90 сая төгрөг, УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн -70 сая , УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 100 сая, Н.Наранбаатар-170 сая, Л.Нинжжамц -100 сая, Д.Ганбат-100 сая, Б.Пүрэвдорж-170 сая, Н.Одонгуа-100 сая, Р.Эрдэнэбүрэн-70 сая , Б.Тулга-100 сая гэх мэт мэдэгдэж байгаагаар 20 гаруй УИХ-ын болонд ЗГ-ын гишүүд MCS –ээс хандив авсан байна. Цаанаа үүнээс ч олон гишүүд далд хэлбэрээр санхүүжиж буй биз ээ.. 
Үе үеийн MSC-ийн өндөр зэрэглэлийн байранд гишүүд, сайд нар түрээслэх нэрийдлээр ороод суучихсан байдгийг энд дурьдах хэрэгтэй. Битгий ийм өлөн бай л даа дарга сайдууд гишүүд ээ..! Тэд ийм юм чинь эзнийхээ өмнөөс Л.Оюун-Эрдэнэ рүү боргохгүй л яах вэ. Одоо харин тэднээс баялагаа салгаж авъя. Алтан дээр суусан гуйлгачин нэрнээсээ салъя. Тэгээд том бай л даа Монголчуудаа..! 

Сэтгүүлч Д.Майцэцэг