1XBET, MELBET зэрэг цахим мөрийтэй тоглоом, бооцоот тааврын үйл ажиллагааг Монгол Улсад бүрэн хориглох хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна.

Зарим нөхөд “зохицуулалт” нэрээр эдгээрийг үргэлжлүүлэх боломж хайж байгаа. Тийм боломж байхгүй.

Ард иргэдийн хөлсөөр босгосон амьдралыг сэндийлж, залуусын ирээдүйг үгүй хийж, эдийн засгийг дотроос нь сорж буй чимээгүй тахлыг заавал зогсооно.

Монгол Улсын Засгийн газар нийгмийн эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдал, иргэдийн амьдралын чанарыг хамгаалах үүрэгтэй.

Энэ үүргээсээ ухрахгүй.

Ард түмнийхээ эрх ашгийг тууштай хамгаалж, зөв засаглалыг тогтоож, шударга ёсыг хэрэгжүүлэн ажиллана

 Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал