О.Номинчимэг: Цаашид нийгмийн сүлжээг боловсролын орчинд хэрэглээг нь хязгаарлах замаар хүүхдүүдийг цахим орчны эрсдэлээс хамгаалах шаардлагатай

Сэтгүүлч
2025/04/16

"Судалгаанд оролцсон 13 хүртэлх насны хүүхдүүдийн 90 хувь нь facebook хаягтай" гэсэн судалгааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс танилцуулсан. Мөн өнөөдөр салбарын сайд нь сурагчдын 67 хувь нь 2 болон түүнээс дээш фейсбүүк хаягтай гэж мэдээлэл өглөө.

Хүүхдүүд хаяг нээх болсон нь цар тахлын үеэс эрчимжсэн бөгөөд багш нар гэрийн даалгавраа энэ платформоор өгдөг, сургууль нь эцэг эхтэй харилцах гол хэрэгслээрээ Фэйсбүүкийг сонгож байгаатай холбоотой.

Тиймээс цаашид нийгмийн сүлжээг боловсролын орчинд хэрэглээг нь хязгаарлах замаар хүүхдүүдийг цахим орчны эрсдэлээс хамгаалах шаардлагатай гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна