Иргэдийн төрд санал, хүсэлтээ илэрхийлэх албан ёсны цахим талбар болох “D.parliament” платформыг 2022 оноос эхлэн нэвтрүүлсэн бөгөөд энэхүү системээр дамжуулан Улсын Их Хуралд өргөдөл, гомдол, хуулийн төсөлд санал өгөх боломжийг иргэдэд олгож байгаа билээ.
2025 оны дөрөвдүгээр сарын 9-15-ны хооронд тус цахим платформд нийт 10 өргөдөл гаргаснаас 4 өргөдлийг хүлээн авч, 6-г нь татгалзсан байна. Хүлээн авсан өргөдлийн ихэнх нь Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонгуулиар сонгох тухай санал байжээ.
Тухайлбал, дараах саналууд хүлээн авсан өргөдлүүдэд багтжээ:
Хотын даргыг нийслэлийн иргэдийн сонгуулиар шууд сонгодог байх тухай хуулийн төсөл санаачлах санал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлах санал
Хотын даргыг ард иргэд сонгодог байх талаар ажлын хэсэг байгуулах санал
Улаанбаатар хотын даргыг ард түмний сонгуулиар сонгодог байх тухай хуулийн төсөл санаачлах санал
Мөн иргэн Билэгтийн Батбилэг-ээс гаргасан “Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах” өргөдөлд 2025 оны дөрөвдүгээр сарын 21-ний байдлаар 100,033 иргэн дэмжиж, санал өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.24
Тэнэгтдэг байна даа
Хариулах