УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын гишүүд ХХОАТ-ын 10 хувийг нэг хувь болгох 100 мянган иргэний саналыг дэмжиж боловсруулсан хуулийн төслийн талаар мэдээлэв. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, О.Амгаланбаатар, Г.Очирбат, Б.Пунсалмаа нар дараах мэдээллийг өгөв: Хоёр долоо хоногийн өмнө иргэн Шинэгэрэл ХХОАТ-ыг нэг хувь болгох тухай санаачилга гаргасан. Түүний өргөдөлд 100 мянган хүн цахимаар гарын үсэг зурсан юм.
Ердөө долоо хоногийн дотор d-parliament.mn-д ийм тооны хүн дэмжжээ. Иргэдийн саналыг хэрэгжүүлэх нь бидний үүрэг гэж бид үзсэн. Бид хуулийн төслөө боловсруулан, Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн. Татварын дарамт маш их байгааг иргэд бүгд хэлдэг. Иргэдийн орлого амьдралд нь хүрэлцэхгүй байхад нэмж өндөр татвар авах ёсгүй. Үүнийг зогсооё. Монгол Улс монголчуудаас, монгол хүнээс бүрдэнэ. Иргэдийн орлого бага ч атугай нэмэгдэн, амьдралд нь нэмэр болбол тухайн улсын хөгжил яригдана.
ХХОАТ-ыг нэг хувь болгосноор иргэдийн гар дээр 2.4 их наяд төгрөг үлдэнэ. Ингэснээр иргэд энэ мөнгөө хадгаламждаа хийх, бизнес хийх гэх мэтээр зарцуулах боломж бүрдэнэ. ХХОАТ төлсөн иргэн төрөөс эрүүл мэндийн үйлчилгээ авдаг байх нь зөв гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.185
Арай юу
Хариулах