Тэтгэврийн зээлийн шалгуурыг хуучин хэвэнд нь оруулна

Сэтгүүлч
2025/05/13

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, "Ахмад настнуудын 60 орчим хувь нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй. Үүнийгээ ихэвчлэн сургалтын төлбөр төлөх, байр, автомашин худалдан авах зэргээр өөртөө биш үр хүүхдэдээ зориулан авч байна.

Ингээд амьжиргаагаа ч залгуулж чадахгүй, ядууралд өртдөг. Арилжааны банкууд тэтгэвэр барьцаалсан зээлийг 24 хүртэл сараар, тэтгэврийг 100 хувь барьцаалж олгож байгааг 70/30 болгож, зээлийн хүүг бууруулах талаар Монголбанканд хандсан" хэмээн мэдэгдэж байсан юм.

Тэгвэл түүний саналыг Монгол банк хүлээн авч хуучин горимд нь шилжүүлэхээр болжээ. Тодруулбал, Монголбанкнаас хоёрдугаар улиралд багтаан тэтгэврийн зээлийн шалгуурыг хуучин хэвэнд нь оруулна гэдгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван мэдээлсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна