“Алт-3” хөтөлбөр: Алтан боломж уу, алдаа давтах уу?

Сэтгүүлч
2025/05/14

Яах аргагүй алтны үнэ галзуурч байна. Эерэг утгаар. Унци алтны ханш 2025 оны төсөвт 1840 ам.доллараар тооцоолсон ч оны сүүл гэхэд энэ нь хоёр дахин нэмэгдэж, 2026 онд бүр 4000 ам.долларт хүрэх төсөөлөл танилцуулагдаад байна. Энэ бол Монгол шиг алтны арвин нөөцтэй орны хувьд ховорхон тохиох боломж. Гэхдээ “зүгээр сууж” энэ өсөлтөөс хичнээн ашиг хүртэх вэ?

Алтны үнийн өсөлтөөс Монгол Улс зүгээр хараад суусан ч 350-400 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломжтой гэж тооцоолжээ. Гэвч энэ нь хангалтгүй. Иймд Засгийн газар, тэр дундаа АҮЭБ-ын сайд Ц.Туваан “Алт-3” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх цаг ирснийг мэдэгдэв.

“Алт-3” гэж юу вэ?

“Алт-3” хөтөлбөрийн гол санаа нь тодорхой:

Илүү их алт олборлож, илүү ашиг орлого олох.

Монгол Улс стратегийн чухал 82 алтны ордтой. Гэтэл зөвхөн 14 ордод л олборлолт хийгдэж байгаа. Үлдсэн 68 орд — нийтдээ 228 тонн алт — газар дороо хөдөлгөөнгүй хэвтсээр. Зарим нь тусгай хамгаалалттай газар нутагт оршдог тул байгаль орчны болон хууль эрх зүйн асуудлууд ч хөндөгдөнө.

Шороон ордууд бол бараг шавхагдсан, үр ашиг багатай болсон тул “Алт-3” үндсэн ордуудад төвлөрөх нь ойлгомжтой.

Өмнөх хөтөлбөрүүд юу сургасан бэ?

“Алт-1”, “Алт-2” хөтөлбөрүүд тус бүрдээ өөрийн гэсэн үр нөлөөтэй байв. Улсын төсөвт нэмэр болсон ч нөхөн сэргээлт, хувь эзэмшлийн маргаан, хууль бус олборлолт зэрэг сөрөг талууд ч дагалдсан. Тиймээс “Алт-3”-ыг зөв төлөвлөх нь амин чухал. Энэ удаад илүү төлөвлөгөөтэй, нээлттэй, хариуцлагатай, институц хоорондын тэнцвэртэй хандлага хэрэгтэй байна.

Стратегийн ордуудын тухай стратегийн цаг үе

Сүүлийн үед “Хармагтай”, “Онтрэ” зэрэг стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, Үндэсний баялгийн сангийн бүтэц зэрэг асуудлыг хөндөж эхэлсэн. Энэ нь “Алт-3” хөтөлбөрийг зөв оновчтой хэрэгжүүлэх хөрс суурь болж чадна. Гэхдээ зөвхөн боломж байгаа нь амжилтын баталгаа биш. Үүнийг хэрхэн ашиглах нь улстөрчдийн эрмэлзлээс шалтгаална.

Улстөрийн хөрс – итгэл эсвэл эргэлзээ

Нэг талаар УИХ, Засгийн газар алтны салбарт алхам хийхэд бэлэн мэт харагдаж байгаа ч нөгөө талаар итгэл төрүүлэмгүй жишээнүүд ар араасаа цуварч байна.

  • УИХ-ын дарга нутаг нэгт С.Магнайсүрэнг Ерөнхий аудитороор томилсон. Санхүү, төсөвт хяналт тавих ёстой хүн өөрийн намын хүнийхээ итгэлийг хүлээсэн нь хардлага төрүүлж байна.
  • УИХ-ын гишүүд төсвийн таазыг цуцлах хуулийн төсөл санаачилсан нь гурван институц хоорондын зөрчил, эрх мэдлийн булаалдааны шинжтэй хэмээн дүгнэгдэж байна.
  • Төрийн эзэмшилтэй ордуудыг хянах ажлын хэсгийг хэн ахалж байна вэ? П.Мөнхтулга. Гэтэл түүний хамаатан бол С.Баярцогт. Иймд МСS болон бусад бүлэглэлийн ашиг сонирхол хөндөгдөж мэднэ гэсэн сэрэмжлэл бодитой байна.

Монгол Улс алтны үнийн өсөлтөөр богино хугацаанд төсвөө тэтгэж, урт хугацаанд стратегийн нөөцөө зөв удирдаж чадвал эдийн засгийн томоохон ахиц гаргаж чадна. Гэхдээ зөвхөн үнийн өсөлтөд найдаж болохгүй. Энэ бол нэг талаас алтны “галзуурсан үнэ”, нөгөө талаас улстөрийн “сувагдмал сэтгэлгээ”-ний тэмцэл.

“Алт-3” хөтөлбөр амжилттай хэрэгжих эсэх нь зөвхөн нөөцөөс бус, төрийн шийдвэр, ёс зүй, хариуцлага, ил тод байдлаас шууд хамаарна.

Эцэст нь хэлэхэд, бид алтан боломжоо ашиглах уу, аль эсвэл өнгөрсөн алдаагаа давтах уу?


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 110.235.217.230
    6 цагийн өмнө

    Unlock the future of productivity and creativity with https://keys-shop.in / — your go-to hub for premium software and AI tools at unbeatable prices. Supercharge your workflow with the latest Windows 11 Pro, Office 2024, and the full Adobe Master Collection 2024. Dive into the AI revolution with ChatGPT Plus (now available cheap and with exclusive lifetime deals), Perplexity, Claude 3, MidJourney, Blackbox AI, ElevenLabs AI voice tools, and more. Get lifetime access to essentials like Google Drive unlimited storage, Busuu lifetime, IPTV subscriptions, Canva Pro, CorelDRAW, Runway ML, Otter. ai, Super Grok, DeepL, VidIQ Boost, Rytr, Leonardo. ai, Jenni AI, Doodly Premium, GPTZero, SciSpace, Paperpal. ai, CursorAI, You. com, Elicit, Replit, GitHub Enterprise, and many others. With instant delivery, genuine licenses, and unbeatable offers, https://keys-shop.in / helps you save more while unlocking more. Whether you're a creator, professional, student, or entrepreneur — the smartest tools in the game are just one click away!

    Хариулах