Оюу толгой стратегийн бүлэг ордод хамаарах "Онтре" ХХК-ийн талбай руу орох Панел 1-ийн бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орсныг Оюутолгой ХХК мэдэгдлээ. Энэ нь нэг талаас эгзэгтэй боловч нөгөө талаас шийдлийн үүц нээгдсэн цаг үе мөн. Монгол Улсын эрх ашгийг хангасан, харилцан ашигтай шинэ хөрөнгө оруулалтын гэрээг яаралтай байгуулах нь зөв.
Тиймээс Үндсэн хуулийн 6.2, Ашигт малтмалын тухай хуулийн 5.5-д заасны дагуу Монголын тал 34 хувийн энгийн хувьцаа эзэмших эсвэл өсөн нэмэгдэх АМНАТ-аар орлуулах хэлэлцээрийг шинэ Засгийн газар нэн даруй эцэслэн УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай.
Шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Монгол Улсын хүртэх өгөөж мэдэгдэхүйц нэмэгдэж, ноогдол ашиг авах хугацаа 8-10 жилээр наашлах бодит боломж нээгдэнэ. Мөн түүнчлэн Оюутолгойн олборлолтыг бүрэн хэмжээнд, саадгүй, тогтвортой урт хугацаанд явуулах боломжыг цаг алдалгүй нээж өгөх нь зөв.
Монголын талд өгөөжөө нэмэгдүүлэх боломж: Шинэ хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг яаравчлахыг уриалав

Холбоотой мэдээ

· 17 цаг
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо

· 17 цаг
Ерөнхий сайд Н.Учрал: Хүүхдийн эрт илрүүлгийг бодит үр дүнд хүргэхэд анхаарна

Эдийн засаг · Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо

Нийгэм · Өчигдөр
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна

· Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станц дараалал харгалзахгүй үйлчилнэ

Нийгэм · Өчигдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!