Сангийн сайд Б.Жавхлан ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан мэдээлэл өглөө. Тэрээр салбар бүр өөрийн төлөвлөгөөндөө зорилтоо тусгаж чадвал хөрөнгө оруулалт илүү оновчтой болохыг онцоллоо. Энэ жилээс эхлэн KPI-г салбарын яам өөрөө хариуцдаг бөгөөд Сангийн яам оролцохгүй гэв.

Эрүүл мэндийн даатгалын салбарын зардал ирэх онд 2.3 наяд их болж нэмэгдэнэ.  Энэ сан бол хуримтлагддаг сан биш. Жил бүрийн 12-р сард тэглэгддэг салбар. Эмнэлэг дагасан биш өвчтнөө дагасан санхүүжилт явдаг гэж ойлгож болно. Эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн л бол тарифын дагуу санхүүжигдэнэ. Ковидын үед зардал нэмэгдсэн.

Үүнээс хойш жил бүр өр нь нэмэгдээд байгааг менежментдээ байна уу, мөнгөндөө байна уу гэдгийг эргэж харж, тогтоох ёстой. ЗГХЭГ-аас болон Эрүүл мэндийн яамнаас ч ажлын хэсэг гарч ажиллаж байна. Ирэх жилээс энэ байгууллагын менежмент дээр сайн ажиллаж тогтооно. Даатгалын тогтолцоо учраас мэргэжлийн институциэр нь ажиллуулна. Олон нийтийн хяналт оролцоог илүү нэмэгдүүлэх байдлаар ажиллах юм.

Тэрээр, Бид шинэ дэг, шинэ цагалбараар төсвөө хэлэлцдэг болж байна. Ингээд 9-р сарын 1нд өргөн барьдаг болсон. Үүнээс хойш 10-р сарын 1 хүртэл хэлэлцдэггүй байсан. Үндэсний аудитын газар, төсвийн тогтвортой байдлын зөвлөл дээр аудитлаад, үнэлгээ өгдөг байсан.

Харин энэ жилээс эхэлж шинэ цагалбартай болсон. 9-р сарын 15нд эхэлдэг болсон. Өмнө нь дөрвөн хэлэлцүүлэгтэй байсан бол таван хэлэлцүүлэгтэй болсон. Гэхдээ 9-р сарын 15-ны хэлэлцүүлэг дээр санал хураахгүй, төсөвтэй танилцах хэлэлцүүлэг юм. 

Үүнээс хойш 10-р сарын 1 болтол буюу төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг болтол янз бүрийн хэлэлцүүлгүүд явах ёстой. Өнгөрсөн 5 дахь өдөр завсарлага авсан. Гэхдээ төсөвтэй холбоогүй асуудлаар завсарлага авсан.  Өнөөдөр төсвийн байнгын хороон дээр хэлэлцүүлгээ хийж байна.

Хоёрдугаар хэлэлцүүлэг бол маш чухал. 2026 оны жилийн төлөвлөгөөнд төсвийн төсөл нийцэж байгаа эсэх дээр санал хураалт явдаг.