Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн, 46 настай эмэгтэй самар түүж яваад сураггүй болоод дөрөв хонож байна.
Аймгийн Онцгой комиссоос мэдээлснээр тухайн эмэгтэй самраа манаж, отог дээрээ үлдсэнээс хойш сураггүй болсон байна. “Самарт яваад сураггүй алга боллоо, олж өгнө үү” гэсэн дуудлагыг нөхөр нь өгсөн бөгөөд тэд самарт олуулаа явсан.
Эрлийн ажиллагаанд Тосонцэнгэл, Тариалан сумын болон аймгийн онцгой байдлын алба хаагчид, хоёр анч нохой оролцож байна. Алга болсон газарт намаг балчиг ихтэй бөгөөд Булган аймгийн Тэшиг сумтай ойрхон, ойгоор бүрхэгдсэн бүс аж.
Мөн уг хэрэг нь саяхан хоёр настай хүүхэд сураггүй болсон тохиолдолтой ямар нэгэн холбоогүй болохыг холбогдох байгууллагууд онцолжээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!