Хүнбүрамарамгалан, аюулгүйорчиндамьдрахэрхтэй.

Монгол Улсад гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл нь хүний эрхийг ноцтой зөрчиж, нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй тулгамдсан асуудлын нэг хэвээр байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн 7,911 гэмт хэрэг бүртгэгдэж, энэ төрлийн хүчирхийллийн улмаас 129 хүн амь насаа алдаж, 6,584 хүн гэмтжээ. Эдгээр тоон үзүүлэлт нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчдод шаардлагатай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна.

2dd6d30692d140df90a39e49f9e43b64

c12c4da231bd473c91e34bd2647eb80f

df82a0159e3d45b39bfe43ea2649091eИмарт нь 2023 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тус төвийн үйл ажиллагаа, түр хамгаалах байрыг дэмжих, хүчирхийллийг даван туулагчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гэр бүлийн хүчирхийллийн хор уршиг болон түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Энэ удаад Имарт буюу Скай Хайпермаркет ХХК нь Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн түр хамгаалах байрны хүүхдийн өрөө болон сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөг иж бүрэн засварлаж, тохижууллаа.

e89bde2dff7f4a61a3d538267f06b437

a3338d6fd2da4236a79b0403823073ca

Ингэснээр хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд аюулгүй, тав тухтай орчинд амрах, тоглох, суралцах, мөн сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ авах илүү таатай нөхцөл бүрдлээ. Түр хамгаалах байр нь хүчирхийлэлд өртсөн иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалж, айдас, дарамтгүй орчинд амрах, сэтгэл зүйн дэмжлэг авах, амьдралаа дахин төлөвлөх боломжийг бүрдүүлдэг хуульд заасан хамгааллын чухал үйлчилгээ юм.

3f9384b65a3848d9a92ba42d3ab10c20

1995 онд байгуулагдсан тус түр хамгаалах байр нь жил бүр 100 гаруй эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүлээн авч, шаардлагатай хамгаалал, тусламж, үйлчилгээг түр хугацаанд цогцоор нь үзүүлдэг. Хүчирхийлэлгүй нийгмийг бүтээхэд төр, хувийн хэвшил, иргэн бүрийн хамтын оролцоо, хариуцлага чухал юм.

Аюулгүйирээдүйгхойчүедээөвлүүлэхийнтөлөө ХАМТДАА!