2026 оны эхээр иргэдээс гараашны татвар нэрээр гэнэт татварын байгууллагуудаас нэхэмжлэл үүсгээд байна гэсэн гомдол санал ихээр ирэх болсон. Энэ талаар УИХ-ын гишүүн А.Ганбаатар "Дээрх асуудлыг судалж үзэхэд иргэний амьдран суух зориулалттай орон сууцыг орон нутагт тоо харгалзахгүй, нийслэлд хоёр ширхэгийг татвараас чөлөөлдөг атлаа бүх автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс татвар /0.6-2.0 хувь/ ногдуулж байна.

Хэдхэн жилийн өмнө автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэдэг шинэ үзэгдэл байсан бол өнөөдөр иргэний ахуйн хэрэглээний зайлшгүй зүйлийн нэг болж орон сууцны салшгүй нэг хэсэг болон хөгжиж байна. Олон улсын татварын тогтолцоонд ч иргэний ахуйн хэрэглээний үл хөдлөх хөрөнгийг хөрөнгө оруулалтын зориулалттай хөрөнгөөс ялгамжтай татвар авах, татвараас чөлөөлөх зарчим үйлчилдэг. Иймд иргэний өмчлөлийн автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс нэгийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулан 2026 оны 5 сараас эхлэн боловсруулж бэлэн болгоод 2026.09.11 өдрөөс эхлэн https://d.parliament.mn/ цахим хуудсаар иргэдээс санал авч эхэлсэн. Мөн 2026.09.11-ний өдөр Хуулийн төслийг албан бичгээр ЗГ-аас санал авахаар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл саналаа ирүүлээгүй байна. Иймд хуулийн төслөө УИХ-д ирэх 7 хоногоос өргөн барина" гэв.