Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2025 оны 01/2262 дугаар үүргийн хүрээнд Онцгой байдлын газрын даргын баталсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу бие бүрэлдэхүүнд танхимын болон цахим сургалтыг нийт алба хаагчдад зохион байгууллаа. Үүнд:

✅Онцгой байдлын байгууллагын стандарттай хөгжлийн стратеги 2030;
✅2025 онд Онцгой байдлын ерөнхий газраас дэвшүүлсэн зорилтын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ;
✅Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Ёс зүйн хорооны ажиллах журам;
✅Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэлийн бодлого журам;
✅Галын аюулгүй байдлын тухай хууль, гал түймрийн шалтгаан нөхцөл сүүлийн 5 жилийн байдлаар,
✅Гамшгийн эрсдэлийн талаар ойлголт, орон нутагт зонхилон тохиолдож буй гамшиг, осол, цаг агаарын аюулт үзэгдэл, шалтгаан нөхцөл,
✅Анхны тусламж,Алба хаагчдын сэтгэл зүйн асуудал
✅Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тус тус мэдээ мэдээлэл өгч ажиллалаа.