Азийн залуучуудын III наадам Бахрейны Манама хотод 10 өдрийн турш үргэлжилж, өнөөдөр хаалтаа хийж байна.
Энэхүү тивийн хэмжээний наадамд Монголын баг, тамирчид тав мөнгө, 13 хүрэл, нийт 18 медаль хүртсэн амжилттай оролцлоо.
Тэмцээний сүүлийн өдөр жюү жицүгийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд О.Живамэдмаань мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр эхний тойрогт хийлж, дараа нь Филиппин, Тайландын тамирчдыг тус бүр 2:0-ээр ялсан ч финалын барилдаанд Тайландын бөхөд ялагдсан байна.
Мөн жүдо бөхийн төрөлд манай таван тамирчин хүрэл медаль хүртжээ. Үүнд:
-
Эрэгтэйчүүдийн -81 кг-д “Хилчин” спорт хорооны Б.Тэмүүлэн,
-
-90 кг-д “Монголын жүдо академи”-ийн Б.Мөнгөндөл,
-
+90 кг-д “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн С.Мөнх-Эрдэнэ,
-
Эмэгтэйчүүдийн -70 кг-д Өвөрхангай аймгийн тамирчин Х.Буянжаргал,
-
+70 кг-д “Женко” клубийн Б.Номуунзаяа нар хүрэл медаль хүртжээ.
Наадамд нийт 45 орны 4000 гаруй тамирчин өрсөлдсөнөөс Монгол Улс багийн дүнгээр 30 дугаар байр эзэлсэн байна.
Харин медалийн чанараар Хятад улс 63 алт, 49 мөнгө, 35 хүрэл — нийт 147 медаль хүртэж тэргүүлсэн бол, Узбекистан 37 алттайгаар хоёрт, Казахстан 24 алттайгаар гуравт, Иран 22 алттайгаар дөрөвт, Тайланд 15 алттайгаар тавд оржээ.
Энэ удаагийн Азийн залуучуудын III наадамд оролцсон 45 орноос 36 улс медаль хүртсэн бөгөөд 29 улсын тамирчид алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!