Алтайн өвөр говийнхон, ялангуяа Захуй, Зармангийн говийнхон хүн хар гөрөөсний тухай үлгэр домог олныг хүүрнэдэг. Хүн хар гөрөөс буюу алмасны тухай цуу яриа, домог үлгэрийн алин байлаа ч энэ үнэн бөгөөд домгийн эзэн нь хүн шиг хойд хоёр хөл дээрээ явдаг амьтан болох нь тодорхой.
Хүн шиг зогсох атлаа үсэрхэг тэр амьтныг баавгайн нэг төрөл буюу бие даасан төрөл болохыг генетикийн судалгаагаар тогтоов. Тэр нь Мазаалай ажээ. Говийн мазаалайд хойд хоёр хөл дээрээ босоод хүн шиг явах гойд онцгой чадвар бий. Хоёр хөлийнх нь мөрийг хөл нүцгэн хүний мөртэй андуурдаг. Тэгэхээр хойд хоёр хөл дээрээ явсан мазаалайтай таарсан, мөрийг нь харсан хүмүүс “алмас харлаа” хэмээн ярьсан байх магадлалтай.
Говийн ховор Мазаалайтай учирч байсан Ээж хайрханд нутагтай нэгэн бодит дүр Мөнгөний Чимэд гуайн нэгэн романд гардаг. Зохиолд Бундаарий гуай “өнөөх сэгсгэр ирээд долоочихно” гээд гантай усаа сайн таглаж тавьдаг гэж бичсэн бөгөөд үүнээс үзэхэд саяхныг хүртэл мазаалай Захуйн говь хүртэл явж нутагладаг байсан ажээ. Бундаарий эмгэн “заримдаа босож, заримдаа дөрвөн хөллөж явдаг сэгсийсэн шар үстэй амьтан” хэмээн ер тоосон шинжгүй ярьдаг байсныг зохиолд өгүүлдэг. Энэ нь мөнөөх говийн сэгсгэр гөрөөс гэх домгийн эзэн бөгөөд яриангүй Мазаалай мөн юм.
Мазаалай нь тайван үедээ ялангуяа усанд орох үедээ хойд хоёр хөл дээрээ алхаж явах бөгөөд зүйрлэвэл, тарваган хүн энгэрийн халаасандаа гараа шургуулчихаад хоёр тийш хайвагнан хөлөө зөөж ядан алхахтай адил мэт. Харин сандарч тэвдсэн, элдэв үнэр, чимээ авсан үедээ дөрвөн хөллөж өгсүүр газар бараадан цогин алга болно. Хүний бараанаар зугтаад алга болох тул удаан тогтож харах боломжгүй. Тиймээс зэрвэс хараад өнгөрч буй хүн хойд хөл дээрээ зогсчихсон, үсэн бүрхүүлтэй тэр амьтныг баавгай гэж яаж санах билээ.
Үлгэр домгийн эзэн ийнхүү Үндэсний бахархалт амьтан боллоо. Бахархалт амьтнаа хамгаалах цогц ажил Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар хэрэгжиж, ховор амьтнаа бахархан дээдэлдэг баялаг уламжлал сэргэн, мазаалайгаа мөхлөөс аврах нэгэн зорилгод монголчууд нэгдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.187.18
өмнө нь мазаалайг хамгаалах снал санаачилга гарч төрийн бус байгууллагууд, судлаачид, донорууд их сэтгэл зүтгэл гаргаж ажилласан, одоо ч ажиллаж байгаа, юм болгоныг шүүрч авч өөр дээрээ наах гэсэн нэг балай сэтгэхүйтэй поп гар юм аа
Хариулах