“Эрдэнэс Монгол” ХХК-иас Оманы Султант Улсын Хөрөнгө оруулалтын газрын Эдийн засгийн төрөлжилтийн хөрөнгө оруулалтын менежер Исса Аль Балуши, хоёрдугаар нарийн бичгийн дарга Аль Жуланда Аль Вавали нарыг 2025 оны 8 дугаар сарын 05-нд хүлээн авч уулзаж, ашигт малтмал, эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалт, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Засгийн газрын 14 мега төслийн хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэрэгжүүлж буй аж үйлдвэрийн салбарын онцлох төслүүдээ Оманы Султант Улсын Хөрөнгө оруулалтын газрын төлөөлөгчдөд танилцуулав. Тус Хөрөнгө оруулалтын газар нь уул уурхай, ложистик, ногоон дэд бүтцийн чиглэлд голлон хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд Монгол Улстай дээрх чиглэлийн төслүүдэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хариуцлагатай уул уурхайн асуудал хариуцсан менежер Б.Энхтайван, Төслийн судалгаа, үнэлгээний газрын дарга Д.Батмөнх, Геологи, үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Ц.Төгсбуян, Хамтын ажиллагааны хэлтсийн менежер Т.Төрбадрах, Геологи, хайгуулын хэлтсийн менежер Ц.Оюунболд нар оролцлоо.
Оманы Султант Улсын Хөрөнгө оруулалтын газрын төлөөлөгчидтэй уулзлаа

Холбоотой мэдээ

Улс төр · 1 цаг
АБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Улс төр · 1 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

· 2 цаг
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой асуудлаар цагдаагийн хурандаа К.Женисгүл Ёс зүйн дэд хороонд ханджээ

Улс төр · 2 цаг
Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга Ли Ганьжэтэй уулзлаа

Бусад · 2 цаг
М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа

· 4 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!