Улаанбаатар хот ундны болон үйлдвэрийн усан хангамжаа газрын доорх гүний усны нөөцөөс бүрэн хангаж байна. Судалгаагаар 2040 онд нийслэлийн хоногийн усны хэрэглээ 772,450 шоо метр хүрэхээр байгаа нь усны шинэ эх үүсвэрийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий болгож буй. Иймээс газар доорх болон гадаргын усны нөөцийг нэмэгдүүлж, ашиглалтын найдвартай байдлыг баталгаажуулах, Улаанбаатар болон дагуул хотуудын урт хугацааны усан хангамжийг тогтвортой хангах зорилгоор “Туул Усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ. Тус төсөл нь Улаанбаатар болон дагуул хотуудын урт хугацааны ус хангамжийг тогтвортой байлгах, газар доорх болон гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх, Туул голын урсцад тохируулга хийх замаар ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэх юм. Түүнчлэн ус цэнгэгжүүлэх байгууламж бүхий цогцолбор барилга байгууламж барьж, томоохон үйлдвэр, объектын ус хангамжийг шийдвэрлэх, усны эрчим хүчийг ашиглах, Туул голын сав газрын экосистемийн таатай нөхцөлийг бүрдүүлэх, үерийн аюулыг бууруулж улмаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах юм.
“Туул Усан Цогцолбор” төсөл нь ус хуримтлуулах боомт далан, ус дамжуулах шугам сүлжээ, цэвэршүүлэх байгууламж, бага оврын цахилгаан гаргах станц бүхий цогцолбор байгууламж байх юм. Урьдчилсан ТЭЗҮ-д тусгагдсанаар боомт нь 50-100 сая.м куб ус хуримтлуулах багтаамжтай, далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр хэмжээтэй байх юм. Төслийг 2025-2032 онд хэрэгжүүлнэ. Ажлын хүрээнд Усны газар болон нийслэлийн холбогдох байгууллагууд 2024 оноос Бүгд Найрамдах Энэтхэг Улсын KPIL (Kalpataru Projects International Limited) компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд ТЭЗҮ боловсруулж байна.
Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил үргэлжилж байна

Холбоотой мэдээ

Нийгэм · 20 цаг
Дундговь нутгийн унаган хүү Хөдөлмөрийн баатар Г.Хайдав багшийн шавь, ДБЭТ-ийн гоцлол дуучин ,Ө.Цэрэнчунтад Монгол улсын гавьяат жүжигчин цолоор хүртээхээр болжээ

Нийгэм · 20 цаг
Чингэлтэй дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 13 автомашин хүлээлгэн өглөө

Нийгэм · 22 цаг
Цаг агаар: Ойрын өдрүүдэд нутгийн баруун хагаст халуун үргэлжилнэ

Нийгэм · Өчигдөр
Нийслэл жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй сэргээн засах төвтэй боллоо

Нийгэм · Өчигдөр
Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа

Улс төр · Өчигдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!