НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэр О.Нарангарав өөрт болон хүүхдүүддээ тохиолдсон гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар дахин олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Тэрээр С.Будрагчаа сэтгүүлчид хандсанаас хойш олон нийтийн сүлжээнд сөргүүлээд худал мэдээлэл цацагдаж буйг хэллээ. Иймд зарим зүйлийг яриахаас өөр аргагүйд хүрлээ гэв.
О.Нарангарав: Бид 17 настайгаасаа хойш 4 сайхан хүүхэд 2 ачтай болсон байна. Б.Эрдэнэсүх нь эцэг хүний хувьд хүүхдүүдээ харж хандаж байсан түүх бараг байхгүй. Би болон миний аав ээж өсгөж өндийлгөсөн. Гэтэл Б.Эрдэнэсүх нь улстөрийн нөлөөгөө ашиглаж аймшигт хүчирхийллийн хэргээ бүдгэрүүлэх гэж оролдож байна. Олон бузар хүчирхийлэл надад үйлдэж байсан. Тухайлбал НИТХ-ын сонгуулийн үеэр утааны эсрэг контентоо өөрөө сэтгэлд хүртлээ ярьж чадсангүй хэмээн миний хамрыг хугалсан. Сонгуульд нь сөргөөр нөлөөлнө гээд би гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж чадаагүй. Харин Б.Эрдэнэсүх нь өөрөө 2024 онд "Гурван гал" эмнэлэгт намайг хамар ясны хугаралын эмчилгээнд оруулсан байдаг.
Үүнийг нь би цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгтөл дүгнэлт нь хөнгөн зэргийн гэмтэл гэж гарсан байдаг.Тэр хүн үргэлж намайг чи хэн ч биш! Чамайг C.Эрдэнийн эхнэр шиг болгоно, шалзална, түлнэ, хүчил цацна, нүдийг чинь ухаж ална гэж хэлдэг.
Миний ард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хотын дарга байгаа гэж ярьдаг. Энэ мэтчилэн улстөрийн нөлөө бүхий хүмүүсийн нэрсийг дурьдан намайг айлган сүрдүүлж байдаг. Цагдаагийн байгууллагад удаа дараа өмнө нь хүсэлт гаргаж л байсан. Тухайн үед миний үсийг хяргах, эцэг эх, хоёр дүүг маань дарамталж, аавын маань шүдийг хуга цохиж байсан. Түүний хүчирхийлэл ингээд зогсоогүй, намайг хээр хөдөө 2,3 хоног нүцгэн шалдан байлгаж зодож байсан. Энэ бүрт миний өгсөн гомдлыг цагдаагаас буцааж байсан. Үүнээс хойш хүчирхийлэл даамжирсан байдаг.
Хамгийн сүүлд 10 давхрын тагтнаас намайг шидэхийг завдсан. Би өчнөөн амь гуйж байх хооронд азаар манай үүдийг хүн нүдэж тэр явдлыг таслан зогсоосон. Тэр буянтай хүнд талархаад баршгүй.
Намайг тавилгатай байраа зарсан гэх асуудал сошиал орчинд явж байна. Гуравдагч этгээдтэйгээ хамтран миний үр хүүхдүүдийг маань хөөж гарган, цоож цуургаа сольсон байдаг. Ингээд хоёр том хүүтэйгээ ярилцсаны үндсэн дээр та Монголд байвал аюултай, Солонгост дүү дээрээ очсон нь дээр хэмээн зөвлөлдөөд би явсан. Үндсэндээ зугтаж явсан шүү дээ.. Очоод тэндэхийн хүчирхийллийн төвд хандсан.
Б.Эрдэнэсүх миний том хүүг цагдаад хүртэл өггсөн байдаг. Араатан хүртэл үр хүүхдээ өмгөөлөх атал гэр өөрийнхөө компанидаа хүүгээ ажиллуулчихаад хулгай хийсэн хэмээн цагдаад өгсөн байдаг. Би амиа хоохойлоод яваагүй. Ингээд тэсэхээ байгаад үр хүүхдээ хамгаалахын тулд ирсэн. Өнгөрсөн хугацаанд эцэг нь юм чинь үр хүүхэддээ хэрэгтэй байх улстөрийн карьер нь хэрэгтэй байх хэмээн тэвчиж ирсэн. Гэр бүлийн чатанд хүртэл том хүүдээ чамд 4-8 жил хорих ял төвлөлөсөн. Та нар овгоо солиорой гэж заналхийлсан чат нь байгаа. Түүний хувьд хогийн гэр бүл бол миний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл маань юм.
Намайг нялх хүүхдүүдээ хаяад явсан хэмээн гуравдагч этгээд олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тарааж байгаад харамсалтай байна. Прокурорын байгууллага миний хүүгийн хулгайн хэрэг гээд байгааг гэр бүлийн хүчирхийллиийн хэрэг юм биш үү? Гомдол гаргасан хүн нь аав, эмээ нь юм байна гээд хэргийг өөрөөр харсанд баярлаж байгаа. Шударга цагдаа, прокурор байдаг юм байна гэж талархаж сууна.
Эцэст нь хэлэхэд Б.Эрдэнэсүх нь намайг хүлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж бичлэг хийн олон нийтийн сүлжээнд тавина хэмээн сүрдүүүлдэг байсан. Одоо энэ асуудалд цэг тавимаар байна. Хуулийн байгууллага үнэн зөвөөр шалгаад өгөөсэй гэж хүьсе. Сүхбаатар дүүргийн иргэдийг ийм хүн төлөөлөөд явж байхад яаж охид эмэгтэйчүүд жирийн иргэд итгэх юм бэ...
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!