“Хөгшрөх” гэдэг ойлголтыг бид ихэвчлэн нас ахихтай холбодог. Гэвч шинжлэх ухаанд тархи заавал наснаасаа болж доройтдоггүй, харин ахиц дэвшилгүй нэг хэвийн амьдралын хэмнэлээс болж идэвхгүйждэг гэжээ. Хүний тархи бол байнга өөрчлөгдөх, дасан зохицох чадвар өндөртэй эрхтэн юм. Үүнийг neuroscience-д “нейропластик” буюу “тархины уян хатан чанар” гэж нэрлэдэг. Энэ нь тархи шинэ мэдээлэл боловсруулахын тулд шинэ мэдрэлийн сүлжээ байгуулж эхэлдэг гэсэн үг. 

Жишээ нь: 

  • -шинэ хэл сурах
  •  -өөр замаар ажилдаа явах 
  • -хөгжмийн зэмсэг тоглож эхлэх 
  • -аялж шинэ хүмүүстэй танилцах 
  • -эсвэл бүр өдөр тутмын дадлаа багахан өөрчлөх хүртэл тархийг “шинээр ажиллах”-д хүргэдэг. 

 

Харин эсрэгээрээ өдөр бүр яг ижил хэмнэлээр амьдрах үед тархи “автомат горим”-д шилждэг. Нэг ижил маршрут, нэг ижил орчин, нэг ижил үйлдлүүдийг дахин дахин хийхэд тархинд шинэ холбоос үүсгэх хэрэгцээ багасна. Ингэснээр танин мэдэхүйн идэвх буурч, сэтгэхүйн уян хатан чанар аажмаар сулрах эрсдэлтэй. Энэ нь заавал өндөр настай хүмүүст тохиолддог зүйл биш. Залуу хүн ч шинэ зүйл сурахаа больж, тав тухтай нэг хэвийн орчиндоо удаан байх үед тархи “хөгширч” эхэлдэг. Тиймээс тархины хамгийн дуртай зүйл бол шинэлэг байдал, шинэ зүйл турших юм шүү.

Та өглөө бүр манай сайтын "Кофе уух зуураа" булангаас өөрт хэрэгтэй мэдээ мэдээллийг уншиж байгаарай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй