Өглөөний цай нь хүний бие организмд өдрийн эрч хүчийг өгч, тархи болон биеийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг хамгийн чухал хоолны нэг юм. Судалгаагаар өглөөний цайгаа тогтмол уудаг хүмүүс илүү төвлөрөл сайтай, эрч хүчтэй байдаг нь тогтоогдсон. Тиймээс өглөөний цайндаа зөв хүнс сонгох нь эрүүл мэндэд ихээхэн ач холбогдолтой.
Бүхэл үрийн талх + Өндөг + Авокадо = Төгс өглөөний цай

Бүхэл үрийн талх болон самар нь удаан шингэдэг нүүрс ус, эрүүл өөх тос агуулдаг тул өдрийн турш энерги хадгалахад тусалдаг.
Өндөг нь уураг, амин дэмээр баялаг тул хүнийг удаан хугацаанд цатгалан байлгаж, булчингийн үйл ажиллагаанд тустай. Мөн тархины үйл ажиллагааг дэмждэг ашигтай бодисуудыг агуулдаг.
Авокадо нь эрүүл өөх тос, витамин, эслэгээр баялаг тул хүнийг удаан хугацаанд цатгалан байлгаж, биеийн энергийг нөхдөг. Мөн зүрх судасны эрүүл мэндэд тустай бөгөөд тархины үйл ажиллагааг дэмждэг ашигтай хүнс гэж үздэг.
Төгс өглөөний цай + Өргөст хэмх + Улаан лооль = Илүү төгс өглөөний цай

Өргөст хэмх нь их хэмжээний ус агуулдаг тул биеийг сэргээж, шингэний тэнцвэрийг хадгалахад тусалдаг. Мөн илчлэг багатай учир жингээ барихад тохиромжтой. Харин улаан лооль нь витамин C, антиоксидантаар баялаг тул дархлааг дэмжиж, цусыг шингэлэхэд сайн нөлөөтэй. Өглөө идэхэд хоол боловсруулах үйл ажиллагааг идэвхжүүлдэг.
Овьёос + Тараг + Жимс = Эслэгээр баялаг өглөөний цай

Овьёос нь эслэг ихтэй тул хоол боловсруулалтыг дэмжиж, цусан дахь сахрын хэмжээг тогтвортой байлгахад тусалдаг. Үүнийг сүү, тараг, жимстэй хольж хэрэглэвэл илүү амттай бөгөөд тэжээллэг болдог.
Жимс болон Тараг нь витамин, эрдэс бодисоор баялаг учир дархлааг дэмжиж, биеийг сэргээдэг. Ялангуяа ойн жимс нь өглөө эрч хүч авахад тохиромжтой.
Өглөөний цайгаа алгасахгүй байх нь эрүүл амьдралын чухал дадал юм. Тэжээллэг өглөөний цай нь хүний биеийг эрч хүчтэй байлгаж, хичээл сурлага болон ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг. Иймээс хүн бүр өглөөний цайндаа эрүүл, шим тэжээлтэй хүнс сонгон хэрэглэх хэрэгтэй.
Та өглөө бүр манай сайтын "Кофе уух зуураа" булангаас өөрт хэрэгтэй мэдээ мэдээллийг уншиж байгаарай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!