2026 оны зуныг загварлаг атлаа тав тухтай хэв маягийн хувцаслалт давамгайлах хандлагатай байгаа юм. Тухайлбал oversized буюу том, чөлөөтэй хувцас, pastel өнгөнүүд, polka dot хээ, sporty стиль болон sheer материалтай хувцаснууд тренд болж байна
POLKA DOT ДАХИН МООДОНД ОРЛОО
Энэ оны хамгийн хүчтэй comeback хийсэн хээнүүдийн нэг бол polka dot буюу цэгэн хээ юм. Өмнөх жилүүдийн ретро хэв маягаас илүү минимал, классик чиглэлээр эргэн иржээ.

PASTEL ӨНГӨ НОЁРХОЖ БАЙНА
Энэ зун Butter yellow, powder blue, lavender, blush pink зэрэг pastel өнгөнүүд гол өнгөнүүдээр нэрлэгдэж байгаа юм. Эдгээр өнгө нь хэт тод биш боловч анхаарал татахуйц, цэвэрхэн төрхийг бий болгодгоороо онцлогтой.

OVERSIZED СТИЛЬ ТРЕНДЭД ХЭВЭЭР
Өргөн өмд, сул эсгүүртэй пиджак, том хэмжээтэй футболк зэрэг нь энэ зуны хамгийн эрэлттэй хувцас хэвээр байна. Эдгээр хувцас нь дулааны улиралд биед эвтэйхэн, сэрүүхэн мэдрэмж төрүүлэхээс гадна өдөр тутмын болон оффисын хэв маягт аль алинд нь тохирдгоороо онцлог юм. Хэт бариу хувцаснаас илүү сул, чөлөөтэй байх нь илүү загварлаг харагдах хандлага үргэлжилж байна.

СПОРТ РЕТРО ХЭВ МАЯГ ЭРГЭН ИРЖЭЭ
1980–1990 оны спорт хэв маяг дахин эргэн ирлээ. Спорт хүрэм, богино шорт, график футболк зэрэг элементүүд street style-д хүчтэй байр суурь эзэлж байна. Энэ стиль нь өдөр тутмын амьдралд эвтэйхэн, залуухан, эрч хүчтэй дүр төрхийг бий болгодгоороо онцлог юм.

SHEER МАТЕРИАЛ БА SLIP DRESS
Эдгээр хувцас нь эмэгтэйлэг, хөнгөн, минимал атлаа тансаг мэдрэмж төрүүлдгээрээ онцлог.

Та өглөө бүр манай сайтын "Кофе уух зуураа" булангаас өөрт хэрэгтэй мэдээ мэдээллийг уншиж байгаарай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!