НЗДТГ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцаж хэлтсийн ахлах ажилтан С-ийг саатуулан шалгаж, өнгөрсөн шөнө 48 цагийн хугацаатай баривчилжээ. Эх сурвалжаас тодруулахад “Нямдаваа гэдэг хүний гомдлоор иргэн М гэгчийг саатуулсан юм билээ. Тухайн М нь хэд хэдэн сайт, пэйж хуудас ажиллуулдаг админ байж. М-г шалгахад харилцагч дунд нь С байсан бөгөөд нийслэлийн мэдээллийг түгээх ажлынхаа хүрээнд М рүү мэдээ явуулдаг байсан юм байна. С-ийг сэжигтнээр татан шалгаж байгаа зүйл анги нь Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйл ангиар шалгаж байгаа” гэв. Тус зүйл анги нь хакердах хэлбэрээр нэвтэрч, мэдээлэл авах зүйл анги ажээ.