Төрийн байгууллагын Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, сайн туршлага солилцох хамтын ажиллагааг бэхжүүлэх, практикт суурилсан шийдэл боловсруулах замаар дэд хорооны гишүүдийн чадавхыг дээшлүүлэх зорилготой сургалт, уулзалт өнөөдөр \2026.06.15\ боллоо.

Энэхүү сургалт, уулзалтыг Ёс зүйн хороо, Канад- Монголын Мерит төсөл хамтран зохион байгуулж байна. Сайн туршлага солилцох сургалт, уулзалтад УИХ-аас удирдлага бүрэлдэхүүн нь томилогддог байгууллага, яамд, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн засаг даргын тамгын гарын 91 Ёс зүйн дэд хороодын 200 гаруй төлөөлөл оролцлоо.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлд Ёс зүйн дэд хорооны бүрэн эрх, үүргийг тодорхой зааж өгсөн байдаг. Үүнд:
Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгаж, дүгнэлт гаргах, гаргасан дүгнэлтээ эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, байгууллага бүтцийн нэгжүүдэд ёс зүйн асуудлаар зөвлөмж өгөх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх соён гэгээрүүлэх зэрэг хуульд заасны дагуу ажилладаг. Энэ хүрээнд Ёс зүйн хорооноос ёс зүйн дэд хороодын гишүүдийг чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулж ажиллаж буй. Чадавхжуулах сургалт нь зөвхөн танхимын сургалтаар хязгаарлагдахгүй сайн туршлагаа хуваалцах уулзалт хэлбэрээр явагдах нь илүү үр дүнтэй байдаг.

Энэ удаагийн сургалт, уулзалтаар Ёс зүйн дэд хороод Канад улсын туршлагыг судлахын хамт өөрсдийн сайн туршлагаа солилцож байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. Жишээлбэл зарим аймагт Ёс зүйн дэд хороод ажиллаж эхэлснээр төрийн үйлчилгээний чанар сайжирч, иргэдийн сэтгэл ханамж нэмэгдсэн үзүүлэлт гэх мэт бодит үр гарчээ. Гарсан үр дүнг илүү сайжруулах, ёс зүйн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг бууруулах бодит үр дүнг гаргана гэж зохион байгуулагчид болон оролцогчид харж байна.
Туршлага хуваалцах уулзалтын үр дүнд төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоо сайжирч, иргэдийн төрд итгэх итгэл дээшилж, төрийн албан хаагчдын сэтгэл ханамж нэмэгдэх эерэг үр дүн гарах юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!