Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутагт байрлах Отгонтэнгэр хайрхны төрийн их тахилга энэ жил тохиож байгаа билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 85-р зарлигаар батлагдсан “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”, “Төрийн тахилгатай уул, хайрхныг тайх төрийн ёслол үйлдэх, хуваарь“-ийг үндэслэн Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол энэ сарын 16, 17-нд болно.
Отгонтэнгэр хайрхныг тахих ёслолын арга хэмжээ маргааш буюу зургаадугаар сарын 16-нд Үндэсний сурын харваагаар эхэлж, шагайн харваа, шашин урлагийн цэнгүүн, гэрэл зургийн үзэсгэлэн, номын нээлт, "Долоон бурхан" оддыг газарт буулгаж тахих ёслол болох юм.











Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!