Ховд аймгийн Буянт суманд сураггүй алга болсон 10 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Олон нийтийн цахим сүлжээгээр “Сураггүй алга болсон хүүхдийн цогцсыг олсон” гэх мэдээлэл тархаад байгаа нь бодит байдалд нийцэхгүй, ор үндэслэлгүй худал мэдээлэл болохыг Буянт сумын Шуурхай штабаас албан ёсоор мэдэгдлээ.
Эрэн сурвалжлах, сураг гаргах ажиллагааг Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, цэргийн анги, сумын мэргэжлийн анги болон ар гэрийн төлөөлөл хамтран зохион байгуулж, тасралтгүй үргэлжлүүлж байна.
Охин одоогоор олдоогүй байгаа бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Шуурхай штабаас иргэдийг баталгаагүй мэдээлэл тараахгүй байхыг анхааруулж, зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг уриаллаа.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!