Архангай аймгийн Хашаат сумын нутагт энэ сарын 17-ны өдрийн 11:30 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарч, гурван хүн амиа алдсан байна.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад “Уулын жалга руу машин унаж, гурван хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Шалгалтаар “Toyota Prius” маркийн автомашин зам тээврийн ослын улмаас уулын жалга руу унасан бөгөөд тухайн автомашинд зорчиж явсан 16-18 насны гурван иргэн нас барсан нь тогтоогдсон байна.
Ослын шалтгаан, нөхцөлийг тогтоохоор холбогдох байгууллагуудын шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Цагдаагийн байгууллагаас иргэдийг орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурд, замын нөхцөлд тохируулан зорчиж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!