Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвөөс зүүн зүгт 35 км зайд өнөөдөр буюу наймдугаар сарын 19-ний 23:12:46 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.
Газар хөдлөлтийн төвийн газар зүйн байршил нь 51.15° өргөрөг, 100.18° уртраг байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ренчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй талаар мэдээлжээ.
Эх сурвалж: ОБЕГ








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!