Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны наймдугаар сарын 27-ны өдөр нийт 1,890 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Үүнээс 779 нь зөрчлийн шинжтэй, 87 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл байсан байна. Түүнчлэн залилангийн 10, хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн 55, хулгайн 16 дуудлага бүртгэгджээ.

Мөн тухайн өдөр цагдаагийн алба хаагчид 103 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 зөрчлийг илрүүлсэн байна.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, алба хаагчид 4 хэргийг шуурхай илрүүлж, 31 хэргийг нөхөн илрүүлжээ.