Тээврийн цагдаагийн албанд 2026 оны наймдугаар сарын 30-ны хоногийн хугацаанд жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зургаан гэмт хэрэг бүртгэгджээ.
Жолоодох эрхээ хасуулсан үедээ давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасны дагуу 2,700-14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.7-14 сая төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах зохицуулалттай байна.
Иймд жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмийг мөрдөн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!