Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулж буй “Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам”-д Монгол улсаа төлөөлөөд үндэсний спортын 28 төрөлд 135 тамирчид оролцож байна. Монгол улс одоогийн байдлаар 1 алт 6 хүрэл медаль хүртээд байна.

Үндэсний бөхийн барилдаанд:

- Улсын заан Д.Анар алтан медаль

Алыш бөхийн төрөлд:

- "Хилчин" хорооны тамирчин Спортын мастер Х.Хатанболд Алыш бөхийн фрийстайл төрлийн 80 кг-ын жинд Беларусь, Казахстан, Молдавын бөхчүүдийг дараалан ялж, хүрэл медаль;

- Улсын начин Н.Амгаланбаатар Алыш бөхийн фрийстайл төрөлд хүрэл медаль;

- Аймгийн арслан М.Баасанжав хагас шигшээд шалгарч, хүрэл медаль;

Морьт барилдааны төрөлд: Морьт барилдааны эхний өдөр Монголын багаас гурван тамирчин хүрэл медаль хүртэв.

- 60 кг: Авилгажы Жанибек

- 70 кг: Мельс Наурызбек

- 80 кг: Еркинбек Өмиртай

Морьт барилдааны тэмцээн өнөөдөр 90 кг, -100 кг, +100 кг-ын жингийн ангиллаар үргэлжилнэ.