Улаанбаатар хотод жилд хоёр удаа автомашингүй өдөр зохион байгуулж, энэ үеэр спортын болон эрүүл мэндийн арга хэмжээ зохион байгуулдаг.
Энэ жил тавдугаар сарын 23-нд автомашингүй өдрийг зохион байгуулсан бол ирэх бямба гараг буюу есдүгээр сарын 26-ныг автомашингүй өдөр болгон зарлажээ. Тухайн өдөр шөнийн марафон зохион байгуулах бөгөөд одоогоор хаагдах авто зам болон томоохон зах, худалдааны төвүүдийн талаар мэдээлэл гараагүй байна.
“Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриатай уг өдрөөр автомашины хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй ашиглах болон явган алхалтыг дэмждэг. Мөн НЭМГ-ын харьяа байгууллага болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд үзлэг, зөвлөгөө, мэдээлэл өгдөг юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!