Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Улаанбаатар хотыг зорин буцаж явсан ОБЕГ-ын харьяа 113 дугаар ангийн штабын дарга, хошууч Б.Анараар ахлуулсан ажлын хэсгийн алба хаагчид зам тээврийн осолд орсон иргэдэд анхны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Тодруулбал, тус ажлын хэсгийн алба хаагчид Увс аймагт сургалт зохион байгуулж дуусаад Улаанбаатар хотыг зорин явсан бөгөөд Хархорин сумаас гарч явахдаа осолдсон тээврийн хэрэгслийг олж, иргэдэд шуурхай тусламж үзүүлсэн байна.

Тэд осолдсон тээврийн хэрэгслийн зорчигчдыг аюулгүй гарган, анхны тусламж үзүүлэхэд жолоочийн булчин чангарч татсан, нэг эмэгтэй зорчигчийн баруун гарын шуу хугарсан, өөр нэг зорчигч тохойн хэсэгтээ шалбарсан байдалтай байжээ.

ОБЕГ-ын алба хаагчид гэмтсэн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, улмаар дараагийн шатны эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.