Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулдаг "Бадрах энержи" компанийн ажилтан Франц улсын иргэнээс коронавирус илэрснийг Улсын онцгой комисс баталлаа. Тухайн иргэн нь гуравдугаар сарын 02-ны өдөр Аерофлотын онгоцоор Монголд ирсэн байна.
Түүнтэй хамт онгоцоор зорчсон , зочид буудал, гал тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсаныг олж тогтоох ажиллагаа явагдаж байна. Урьдчилсан байдлаар 500 гаруй иргэн байгааг УОК мэдээлж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн Улаанбаатарх гарах, орох хөдөлгөөн болон хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг даваа гарагийн 07.00 цаг хүртэл хориглолоо.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!