Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар зарим  улсаас иргэдээ авч ирэх талаар хэлэлцэж байна. Тодруулбал  эхний ээлжинд  Өмнөд Солонгосоос 300 гаруй, Японоос 100 гаруй иргэнээ авч ирэхээр болжээ.

Ингэхдээ, ахмад настан болон жирэмсэн, бага насны хүүхэдтэй, гэр бүлтэйгээ эмнэлгээр явсан зэрэг шалтгаантай 400 гаруй монгол иргэнийг эх орондоо авчрах шийдвэр гаргасан байна.

Цаашдаа Европоос болон Москва, Истанбулд байгаа иргэдээ авчрах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах аж.