Цахим орчинд  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гишүүний хамаарал бүхий “Билгүүн монгол Констракшн”ХХК Чингис хааны музейн тендерт оролцож байна гэх мэдээлэл гарсан. Энэ талаар “Хурд групп”ХХК Менежер Ш.Отгон-Эрдэнээс тодрууллаа. 


Тэрбээр “Б.Чойжилсүрэн гишүүн  “Билгүүн монгол Констракшн”ХХК-тай ямар нэгэн хамаарал байхгүй.  Сүүлийн жилүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгээс нь та харж болно шүү дээ.


“Хурд групп”ХХК барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар манай төслүүд дээр дотоодын 100 гаруй аж ахуй нэгж гэрээ байгуулан ажиллаж байна. 


“Хурд групп”ХХК-тай хамтран ажилласан компани болгоныг Б.Чойжилсүрэн гишүүнтэй холбох нь утгагүй. Монголын барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа топ аж ахуй нэгжүүдийн дийлэнхтэй нь бид хамтарч ажилладаг. Энэ 100 гаруй компаниудыг манайхаас өөр ямар байгуулагатай ямар ажил хийдэг, ямар тендерт оролцдогыг нь бид мэдэхгүй.  

 

Энэ бол сонгуулийн жилтэй холбоотой хүнийг харлуулах гэсэн ташаа мэдээлэл. Ямар ч  хамааралгүй зүйлтэй зургийг нь нийлүүлж тавиад худал мэдээллийг үнэн мэт харагдуулах байдал сүүлийн үед ихсэж байна” гэв.