УОК-оос сургууль, цэцэрлэгт тогтоосон карантинийг 4-р сарын 30 ны өдөр хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Үүнтэй холбогдуулан хичээлийн  шинэ жилийн эхлэх хугацаанд өөрчлөлт оржээ. 


Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Энэ жилийн хичээл сургуулийн үйл ажиллагаа зургадугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Харин хичээлийн шинэ жил наймдугаар сарын 15-ны даваа гарагаас эхлүүлэхээр хичээлийн жилийн бүтцийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж байна. Ингэхдээ  


- Бага ангийн хичээл 06-р сарын 06 ны бямба гараг хүртэл,
- Дунд, ахлах ангийн хичээл 06-р сарын 13 ны бямба гараг хүртэл,
- Цэцэрлэг 05-р сарын 31 ны өдөр хүртэл,
- ЕБС-ийн хичээл 5, 6-р сарын долоо хоногийн бямба гарагт хичээллэнэ.


Тэгвэл элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020.07.02-05 ны өдрүүдэд авах бол  их, дээд сургуулийн сургалт 06-р сарын 15 ны өдөр хүртэл явагдана. Багш нарын ээлжийн амралт 2020.06.15-08.24 ний өдөр хүртэл үргэлжилнэ” гэлээ.