ОХУ-ын Ардын жүжигчин Алексей Булдаков 68 насандаа Монголд нас баржээ. Тэрээр Монгол Улсад аялж байх хугацаандаа буюу дөрөвдүгээр сарын 02-03-нд шилжих шөнө зүрхний архаг дутагдлын улмаас нас барсан тухай ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдсэн байна. Алексей “Особенности национальной охоты” уран сайхны киноны генералын дүрээр олон нийтэд танигджээ. Тэрээр Павлодар, Томск, Рязань болон "Беларусьфильм" студид тус тус ажиллаж, найруулагч Никита Михалков, Владимир Меньшов, Глеб Панфилов нартай хамтран ажиллаж байжээ. Театр киноны 120 гаруй дүр бүтээсэн бөгөөд 2009 онд ОХУ-ын Ардын жүжигчин цол хүртсэн байна. Алексей Булдаковыг сүүлчийн замд нь үдэх ёслол ирэх ням гаригт буюу дөрөвдүгээр сарын 07-нд Москвад болох аж.
ОХУ-ын Ардын жүжигчин Монголд нас баржээ

Холбоотой мэдээ

Эдийн засаг · 3 цаг
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Улс төр · 5 цаг
ЗГ: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Улс төр · 5 цаг
Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Улс төр · 5 цаг
ЗГ: Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Улс төр · 5 цаг
ЗГ: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Нийгэм · 5 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!