УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд эгүүлэн татах тухай /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/ асуудлыг хэлэлцэж 60.7 хувийн саналаа дэмжсэн. Энэ үеэр АН-ын гишүүд Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Дэлгэрмааг хорлосон гэв. Учир нь Б.Дэлгэрмаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхөдөө намын гишүүнчлэлээ сэргээх талаараа дурджээ. Гэвч түүнийг АН-ын дэд дарга болох хүртэл хариу өгөөгүй байна. Гэвч АН-ын хурлын дараа түүнийг намд давхар алба хашиж, хууль зөрчсөн гэх үндэслэлээр эгүүлэн татахаар УИХ-д оруулж иржээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Ерөнхийлөгчийн тамгын газар асуудлыг улстөржүүлж оруулж ирж байгааг хараад харамслаа. Миний өмнө Дэлгэрмаа Элчин сайдын Ерөнхийлөгчид бичсэн өргөдөл байна. Тэрээр дөрөвдүгээр сарын 5-нд бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа учир чөлөөлж өгнө үү гэх хүсэлтээ Ерөнхийлөгчид ирүүлжээ. Харин Ардчилсан намын ҮБХ дөрөвдүгээр сарын 7-нд хуралдсан байдаг. Дэлгэрмааг би сайн мэднэ. Хариуцсан ажлаа яг таг хийдэг, аливааг улстөржүүлж цалгардуулдаг хүн биш. Ерөнхийлөгчийн тамгын газар Элчин сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн учир чөлөөлж өгнө үү гээд оруулж ирсэн бол өөр хэрэг” гэсэн байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Дэлгэрмааг хорлосон уу

Холбоотой мэдээ

Нийгэм · 1 цаг
Жаргалантын аманд гарсан түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ

Бусад · 2 цаг
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Нийгэм · 3 цаг
Увс аймагт цасан шуурганы үеэр сураггүй болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Нийгэм · 3 цаг
Аравдугаар сард гол нуурын мөс цөмөрсөн хоёр тохиолдол бүртгэгджээ

Улс төр · 4 цаг
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Бусад · 4 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!