Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдвар тээгч болсныг дөнгөж уржигдархан мэдэж нийгмээрээ бухимдацгааж байгаа энэ үед бас нэгэн сургуулийн 70 гаруй сурагч сүрьеэгийн халдвар тээгч болсон нь тогтоогджээ. Тухайлбал Баянзүрх дүүргийн 97-р сургуулийн 70 сурагч сүрьеэгийн халдвар авсан нь сорилоор тогтоогдсон байна. Үүнийг арваадхан хоногийн өмнө мэджээ. Тус сургуулийн удирдлагууд ХӨСҮТ-тэй хамтран энэ сарын 8-ны өдөр урьдчилсан шинжилгээг сурагч багш ажилчдаас авчээ. Шинжилгээгээр 70 орчим сурагч сүрьеэгийн халдвартай гэж оношлогдсон байна. Мэргэжлийн хүмүүсийн өгч байгаа мэдээллээр сүрьеэгийн халдвар авсан бол өвчилсөн гэсэн үг биш ажээ. Дэлхий дахинд гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авсан байдаг гэх судалгаа бий. Тиймээс сүрьеэгийн халдвар авсан хүн бүр өвчилдөг гэвэл өрөөсгөл ойлголт гэнэ. Хэрэв сүрьеэгийн халдвар авсан нь сорилоор илэрсэн бол эмнэлзүйн шинжээр нь “Далд сүрьеэ” гэж үзэх бөгөөд өвчлөхөөс хамгаалсан урьдчилсан сэргийлэх эмчилгээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ зааврын дагуу хийдэг байна.
БЗД-ийн 97-р сургуулийн 70 сурагч сүрьеэгийн халдвар авсан нь сорилоор тогтоогджээ

Холбоотой мэдээ

Улс төр · 6 цаг
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Б.ТҮВШИНД БАЯР ХҮРГЭЛЭЭ

Эдийн засаг · 9 цаг
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Улс төр · 10 цаг
ЗГ: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Улс төр · 11 цаг
Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Улс төр · 11 цаг
ЗГ: Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Улс төр · 11 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!