Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Эрдэнэбилэгт холбогдох шүүх хурал эхэлсэн ч шүүх хурлыг түр хугацаагаар хойшлуулжээ. Түүнийг энэ сарын 21-ний өдөр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 14 хоногийн хугацаатай цагдан хорих хүсэлтийг АТГ болон ЭЦА-ны хамтарсан ажлын хэсэг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд өгөөд байсан юм. Гэвч Нийслэлийн Прокурорын газраас Д.Эрдэнэбилэгт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал эхлэхэд Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Б.Даваажанцан шүүгчээс татгалзсан тул асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч хянах хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулжээ. Д.Эрдэнэбилэг нарт холбогдох шүүх хурал ийнхүү хоёр дахь удаагаа хойшилж байна.
Д.Эрдэнэбилэг нарт холбогдох шүүх хурал дахин хойшиллоо

Холбоотой мэдээ

· 4 цаг
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо

· 4 цаг
Ерөнхий сайд Н.Учрал: Хүүхдийн эрт илрүүлгийг бодит үр дүнд хүргэхэд анхаарна

Эдийн засаг · 23 цаг
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо

Нийгэм · Өчигдөр
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна

· Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станц дараалал харгалзахгүй үйлчилнэ

Нийгэм · Өчигдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!