Б.Хурцыг суллах шийдвэр гаргалаа.  ТЕГ-ын даргаар ажиллаж байсан, Хошууч генерал Б.Хурцыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр ЭЦГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулан, Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан билээ.  Түүнийг 15 хоногийн хугацаагаар хорих шийдвэрийг нийслэлийн шүүх гаргаж улмаар энэ сарын 9-ны өдөр УЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2-д заасныг үндэслэн Б.Хурцын цагдан хорих хугацааг 15 хоног сунгасан.

Түүний хоригдох хугацаа өнөөдөр дуусч буй. Тэгвэл тул үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх хэлэлцэж, улмаар суллах шийдвэр гаргалаа.