12.06-НД ЭВЛЭЛДСЭН АРДЧИЛСАН НАМ 12.06-НД ЭВДЭРЛЭЭ

Админ
2019/12/06

Өнөөдөр12 дугаар сарын 06. Тооныхоо хувьд ч түүхийн бэлгэ дэмбэрэлтэй. Яагаад гэхээр 1206 онд Хөдөө аралд болсон Их хуралдайгаар Их Монгол улсыг байгуулан, Тэмүүжинг Хамаг Монголын хаан хэмээн өргөмжилжээ. Ингэж тархай бутархай монголчууд нэгэн дээвэр дор орж, улмаар хүчирхэгжин, дэлхийн талыгэзэгнэж байсан түүхтэй. Тэр үеэс хойш Монголчууд мандан бадарч, бууран доройтох зэргээр хорвоогийн эргэлтэнд юу эсийг үзэхэв.

 

Манжид дарлагдлаа. Тусгаар тогтнолоо. Феодал, социализмыг тууллаа. Коммунизмын төлөө ч хэсэг тэмцлээ. Гэвч энэ бүхэн хий хоосон зүйл байсныг 1990-ээд оноос мэдэрч эхэлсэн юм.1989 оны 12 сарын 6-ндАрдчилагчид анхны цуглаанаа хийн,Монголд Ардчиллыг авчирлаа. Ингэж Ардчилал гэдгийг үгээр биш агуулгаар нь ойлгон мэдрэх боломжийг Монголчуудад өгсөн юм. Монголчуудад хэн нэгэн хүний нэрийг дурдан хавсаргасан цаас бус харин хэн нь хэн бэ гэдгийг харж байж сонгох эрх чөлөөг олгосон юм. Тиймээс энэ өдөр бол яалт ч үгүй түүхэн өдөр. 


Түүх сөхье. Ардчиллын төлөөх намууд хэд хэдэн сонгуульд ёстой л навсайтлаа ялагдлаа. Уг нь Ардчиллыг дэмжээд байгаа ч сонгуульд лялагдаад байв. Зарим намууд ньч чимээгүйхэн сураг алдарсаар...Гэвч тэд алдаагаа олж харжээ.Тиймээс 2000 оны 12 дугаар сарын 6-нд Ардчиллын төлөөх намууд нэгдэн Ардчилсан намыг байгуулсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам В.И.Ленины хэлснээр “Нялхсын өвчин”-ийг амсч, ер нь хүний нийгмийн тодорхой хэсгийн туулах ёстой гэх нь хаашаа юм зурвасыг даван гэтлэв. Ямар ч л байсан Монголд өнөөдрийн бүхий л, ялангуяа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бас хамгийн гол нь сонгох, сонгогдох эрхийг авчиржээ. Хэрийг нь л хэтрүүлээд байна уу гэхээс биш хэвлэл мэдээлийн хэрэгсэл чөлөөтэй болсон тул хэнийг юу гэж хэлж болох бөгөөд ингэсний нь төлөө элдвээр мөрдөн шалгах, эрүүдэн шүүүх явдал бараг устсан гэж хэлж болно.


Эдүгээ Ардын хувьсгал ялаад 98 жил болж байна. Харин түүнийг халсан Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой яг энэ өдөр тохиож байна. Өнгөрсөн хугацаанд тус нам өсөн бойжиж, төр ч барьж, түмэн олондоо ч хүндлэгдэж иржээ.Харин одоогоос 30 жилийн өмнө ард олныхоо ирээдүйн итгэл найдвар болон байгуулагдаж асан Ардчилсан нам өнөөдөр ямархуу дүр төрхтэй байна. 


Ардчилсан нам өдгөө магадгүй Монголын түүхээс арчигдах цаг үедээ ирсэн дэнжчигнэж байна. Нас тогтож буурь суусан байх ёстой Ардчилсан нам 30 насныхаа босгон дээр “Арилсан нам” хэмээх алдрыг хүртэх магадлал тун өндөр байна. Нэгдмэл байсан Адчилсан нам 2 хуваагдаж шинэ нам төрүүлсэн бол 30 жилийнхээ ой дээр 3  хагарч магадгүй болоод байна. Шалтгаан нь үзэл, бодол энэ тэр биш л дээ. Ердөө л нэг хүн буюу С.Эрдэнэ хэмээх даргаасаа болж буй.

 

Олынхоо үзэл бодол, итгэл үнэмшилийн бэлгэ тэмдэг байх ёстой  С.Эрдэнэ намаа хувийнхаа компани шиг болгосны гайг ардчилсан намын гишүүд дэмжигчид үүрч байна. Дэлхийн түүхэнд өрсөлдөгч намаа устгах, дарахын тулд түүний тэргүүнээр асар их хөрөнгө мөнгө амалж байгаад өөрийнхөө хүнийг томилуулдаг, улмаар худалдаж аван өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалдаг арга бий. Жишээ ч зөндөө. Яг одоо С.Эрдэнэ дарга энэ замаар орсон бололтой. Яг “Цогт тайж” киноны Арслан тайж шиг. С.Эрдэнэ хэмээх вантан яг л ийм маягаар ажиллаж ирснийг өнөөдөр ардчилагчид илэн далангүй ярьдаг болж. 


Эрх ашгаа албан тушаалаар арилждаг улстөрчид байсаар буйн тод жишээ. Тэрбээр өөрийнхөө эрх ашгийн төлөө Ардчилсан намыг цаазын тавцанд аваачиж тавьчихаад буйгаа мэддэг болов уу.  Монголын ард түмний Ардчилсан намыг (Монголын ард түмний гэж онцоллоо шүү) хувийн хэвшлийн байгууллага болгон хувиргаж, хувийн ашиг сонирхолдоо ашиглах, хувийн компани шиг болгохын тулд хамаг бүхнээ зориулж иржээ. Ухаарагтун, сэхээрэгтүн, ардчилагчид аа! Өнөөдөр бол 12 дугаар сарын 06.


Д.Гал
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна