Суманд ажиллаж буй туршлагатай багш гүйцэтгэлийн үнэлгээний нэгдүгээр түвшинд үнэлэгдсэн тохиолдолд 4.7 сая төгрөгийн цалин авна

Сэтгүүлч
2026/01/20

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнуудын цалинг энэ оны нэгдүгээр сараас эхлэн 50 хувиар нэмэгдүүлсэн талаар Боловсролын яамнаас мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор шинэ багш болон олон жил ажилласан багшийн цалингийн задаргааг жишээлэн танилцуулсан байна.

Тодруулбал, шинэ багшийн цалинд төрийн алба хаасан жилийн 20 хувийн нэмэгдэл бодогдохгүй бол 20 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай багшийн цалинд уг нэмэгдэл орж, 296,800 төгрөгөөр илүү тооцогдож байгаа юм.

Харин орон нутгийн, анги даалтын, кабинетын, илүү цагийн зэрэг нэмэгдлүүдийг багш нарт ижил дүнгээр олгохоор тогтоожээ. Цалин 50 хувиар нэмэгдсэнтэй холбоотойгоор:

  • Анги даалтын нэмэгдэл 222,600 төгрөг,

  • Кабинетын нэмэгдэл 111,300 төгрөг болж өссөн байна.

Ингэснээр багш нарын олговол зохих нийт цалин нь нийслэл, аймаг, сумын байршил болон ажилласан жилээс хамааран дараах байдлаар өөрчлөгджээ.

Шинэ багшийн цалин

  • Нийслэлд: 1,965,437 – 2,948,156 төгрөг

  • Аймагт: 2,262,237 – 3,244,956 төгрөг

  • Суманд: 2,559,037 – 3,541,756 төгрөг

Туршлагатай багшийн цалин

  • Нийслэлд: 2,559,037 – 3,541,756 төгрөг

  • Аймагт: 2,855,837 – 3,838,556 төгрөг

  • Суманд: 3,152,637 – 4,135,356 төгрөг

Мөн суманд ажиллаж буй багш гүйцэтгэлийн үнэлгээний нэгдүгээр түвшинд үнэлэгдсэн тохиолдолд:

  • Шинэ багш 4,135,356 төгрөг,

  • Туршлагатай багш 4,728,956 төгрөгийн цалин авах боломжтой юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна