Ц.Сандуй: Гэрчээр Г.Доржзодовыг дуудах байх

Админ
2019/09/26

Төрийн албан тушаалыг 60 тэрбумаар арилжаалах схем зурж, төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэрэгт холбогдуулан НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон түүний туслах гэх А.Ганбаатар нарыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  шүүх хурлыг ирэх аравдугаар сарын 07-ны өдөр явуулахаар тов тогтоожээ. 

 

 НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон түүний туслах гэх А.Ганбаатар нарт 15-20 жилийн ял төлөвлөсөн бөгөөд Эрүүгийн хуулийн 19.2-д зааснаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг оролдсон гэх зүйл ангиар ял төлөвлөөд байсан юм.

 

Харин сэжигтэн Ц.Сандуй “Энэ бол цэвэр улс төрийн зорилготой гэмт хэрэг. Шүүх хурал ирэх сарын 07-ны өдрийг хүртэл хойшиллоо. Гэрчээр Г.Доржзодовыг дуудах байх” хэмээжээ. Ийн хэлээд давхин одохдоо тэрбээр манай сэтгүүлч Т.Оюумаагийн хөлийг машинаараа дайрлаа.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна