Ч.Улаан: Манай яамны нэг мэргэжилтэнг АТГ-аас саатуулсан

Админ
2019/10/01

Өчигдөр буюу 2019 оны есдүгээр сарын 30-ны 16 цагийн орчимд АТГ-ын мөрдөн байцаагч нар ХХААХҮЯ-ны мэргэжилтэнгүүдийн ажлын өрөөнд нэгжлэг хийж, саатуулсан талаарх мэдээлэл цацагдсан. АТГ-ынхан тус яамны гурван мэргэжилтэнг шалгасан нь үнэн гэх мэдээллийг өгсөн ч цагдан хорьсон эсэх талаар мэдээлэл өгөөгүй юм. Тэгвэл ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Өчигдөр манай яаман дээр АТГ-ынхан ирээд шалгасан. Би хуулийн хүрээнд ажиллагаагаа хийгээрэй гэж захисан. Ер нь эдгээр мэргэжилтнүүдийг шалгаад нэлээд хугацаа өнгөрч байгаа юм билээ. Бараг тав, зургаан жил шалгагдаж байгаа юм гэсэн. Би энэ талаар сайн мэдээлэлгүй байна. Цагдан хорьсон тухайд нэг л мэргэжилтэнг хорьсон” гэлээ. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна