НББХ: Тэтгэврийг дурын 5 жилийн дунджаар тогтоохыг дэмжлээ

Админ
2021/12/22

ХНХЯ: Нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 7 жилийг жил бүр гурван сараар нэмэгдүүлэхээр тусгасан

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.12.22/ хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын зургаан гишүүн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа.

2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа өндөр насны тэтгэврийг дараалсан долоон жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн. Долоон жилийн дунджаас тэтгэврийг бодож тогтоовол өндөр тогтоно, олон жил шимтгэл төлснөөр авах тэтгэврийн хэмжээ нь нэмэгдэнэ гэж тайлбарлаж байгааг тэрбээр үгүйсгэсэн.


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, хүний амьдралд өөрөөс нь хамаарахгүйгээр өвдөх, осолдох, эндэх гэх зэрэг олон эрсдэл тохиолддог. Иргэдийн амьдралд тохиолдох эрсдэлүүд хэзээ, хэдийд тохиолдохыг хэн ч урьдчилан тааж мэдэх боломжгүй юм. Тэгэхээр нийгмийн даатгалд даатгуулснаар өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болох, өвчлөх, үйлдвэрлэлийн осолд өртөх зэрэг урьдчилан таах боломжгүй эрсдэлийн улмаас орлого олох чадвар буурах, орлогогүй болох үедээ  тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхтэй болдог.

Өнөөдөр манай улсад дунджаар 317 мянга орчим нь өндөр насны тэтгэвэр авагч байдаг. 2017 онд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, 2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг нэмэгдүүлж 7 жил буюу 84 сар болгосон нь иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүн багасаж байгаа юм гэлээ.

Иргэдэд олгож байгаа тэтгэвэр нь тухайн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаа болон шимтгэл төлсөн дундаж цалин хөлснөөс шууд хамааралтайгаар бодогддог.

Хуулийн төсөл тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тодорхойлох зорилготой гэдгийг тэрбээр тодотгон хэлсэн.

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.


УИХ-ын гишүүн С.Одонтуяа, таван жилийн дундаж гэж байсныг долоон жил болгосон нь их буруу алхам болсон. Ажлын байр тогтворгүй манайх шиг улсад дараалсан долоон жилд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс тооцож тэтгэвэр тогтоох гэдэг шаардлага маш хэцүү, тэр дундаа хүүхэд төрүүлж буй эмэгтэйчүүдэд их хохиролтой хэмээлээ. Тиймээс дараалсан долоон жил гэж заасныг таван жил болгон өөрчлөх шаардлага бий болоод байна гэлээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Засгийн газраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Тэр хуулийн төсөлтэй өнөөдөр хэлэлцэх гэж буй хуулийн төсөл уялдаж байгаа юу хэмээн тодруулсан. Тэрбээр, тэтгэврийн хэмжээ маш их ялгаатай байгаа. Нэг салбарт ижил хугацаагаар ажилласан атлаа хэдийд тэтгэвэр тогтоолгосноо шалтгаалан авч буй тэтгэврийн хэмжээ маш их зөрүүтэй байгаа. Өргөн барьсан төслүүдэд тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг шийдэхээр тусгасан байгаа юу. Тэтгэвэрт гарах насыг хүн амын дундаж наслалт хэд байхад тогтоосон бэ. Тэтгэвэр тогтоолгох насны асуудлыг хэрхэн тусгаж байгаа вэ гэсэн асуултыг тавьсан. 


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Засгийн газраас өргөн барьсан Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 7 жил буюу 84 сар гэсэн хугацааг жил бүр гурван сараар нэмэгдүүлэхээр тусгасан байгаа. Нийгмийн даатгалд даатгуулагчид шударга, ижил тэгш байдлаар тэтгэвэр бодож олгох ёстой гэсэн гол концепцыг баримталсан. Сайн дураар даатгуулагчид хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаад сүүлийн таван жилд л өндөр хэмжээгээр төлөөд өндөр тэтгэвэр тогтоолгодог шударга бус байдлыг зогсоохоор дээрх шаардлагыг оруулж байгаа юм. ОУВС ч ийм шаардлага тавьж байсан. Гэхдээ хүний амьдралд янз бүрийн зүйл тохиолддог болохоор аав ээжийгээ асрах, ах дүүгээ халамжлах зэргээр тодорхой хэмжээгээр буюу 5-6 сараар нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт тасалдсан байхад тэрхүү тасалдал тэтгэвэр тогтоолгох хугацаанд нөлөөлөхгүй байхаар тусгасан байгаа.

Тэтгэврийн зөрүүг арилгах тооцоо хийхэд 2022 онд 600 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Тэтгэвэр тогтоох цалингийн итгэлцүүрийг 2015 оноос хойш шинэчлээгүй явж байгаа учир тэтгэврийн зөрүү үүсч байгаа. Шинэ хуулийн төсөлд цаашид тэтгэврийн зөрүү үүсгэхгүй байхын тулд жил бүр тэтгэвэр тогтоох цалингийн итгэлцүүрийг шинэчилж батлах тухай заалт оруулсан. Мөн инфляцийн түвшин дөрвөн хувь хүртэл өссөн бол инфляцийн түвшинтэй уялдуулан тэтгэвэр нэмэгдүүлэн явахаар шинэ хуулийн төсөлд тусгасан. Түүнчлэн тэтгэврийн бодолтод өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд оруулсан байгаа. Нийгмийн даатгалын багц хуулийг 1994 онд баталж байхад монгол хүний дундаж наслалт 63 байсан. Харин өнөөдөр 70 болж нэмэгдээд байгаа. Хуулиар тэтгэвэрт гарах насыг жил тутам гурван сараар нэмэгдүүлж байгаа. Гэхдээ өөрөө хүсвэл эмэгтэй хүн 55, эрэгтэй хүн 60 насандаа тэтгэвэр тогтоолгох эрх нь хэвээрээ байгаа гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд долоон жилийн хугацаагаа нэмээд явахаар тусгасан нь шударга бус байна гэж үзэж байгаа. Таван жилийн цалингийн дунджаар тэтгэврээ аваад явна гэж бодож байсан хүмүүст долоо болоод цаашид өсөөд явна гэдэг хүнд тусч байна гэсэн байр суурь илэрхийлсэн.


УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, 2018 онд тэтгэвэрт тогтоолгох тооцооллыг долоон жил болгон нэмэгдүүлсэнтэй холбоотой тэтгэвэрийн хэмжээнд гарсан өөрчлөлтийн талаар тодруулж байлаа. Хамгийн бага хэмжээгээр тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байгаад сүүлийн таван жилд хамгийн өндрөөр төлөн өндөр тэтгэвэр тогтоолгодог гэж ярьж байна. Ийм байдлаар тэтгэвэр тогтоолгож буй хүмүүсийн талаарх тоон мэдээлэг өгөхийг мөн хүссэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, хүн бүрийн ажилласан жил, авч байсан цалинтай холбоотой болохоор тэтгэвэр тогтоолгож буй хүмүүсийн мэдээлэл өөр өөр байгаа. Дунджаар нийт тэтгэвэр тогтоолгосон 34.000 хүнээс түүвэр судалгаа хийж үзсэн. Нийт тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн 10 мянга орчим хүний тэтгэвэр 15 орчим мянган төгрөгөөр буурч тогтоогдсон байх магадлалтай гэсэн тооцоолол гаргасан. Сүүлийн таван жилд нийгмийн даатгалын шимтгэл сайн дураар төлөөд өндөр тэтгэвэр тогтоолгож буй хэсэг бий. Ийм хэсэгт 12 орчим мянган хүн байна гэсэн тооцоо бий гэсэн хариулт өгсөн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, С.Чинзориг нар байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл (51)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.163
    2021/12/26

    Дээрээс нь нэмж хэлэхэд мэдээлэлтэй ойр байдгаа ашиглан Багабанди ерөнхийлөгч хаан 1сая гарангийн тэтгэвэр. Оюутолгойгоос ТУЗ-аас сар бүр олон мянган $ ын Цалин авдаг атлаа сэтгэл ханахгүйгээр тэтгэврийн зээл авч, 6 саяыг нь улсаар тэглүүлсэн байдгийм. Арай юу?

    Хариулах
  • 66.181.178.163
    2021/12/26

    84 сар буюу 7 жилийн дунджаас 45% тэтгэвэр тогтоодог нь дэндүү шулсан тогтолцоо шүү. Харин тэгэхэд зэвсэгт хүчнийхэн, хууль хяналтын байгууллагын ажилтнууд 25 жил ажилласан л бол 5 жилийн дунджаар 80% мах нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгож байна. Одоо цэргийн тэтгэврээр 80 аад оныхон сар бүр 1.5 саяас дээш төгрөгөөр тэтгэвэр тогтоолгоод эхлэсэн байгаа.Дөнгөж 40 гарч байгаа ид Хөдөлмөрийн насныхан шүү дээ. Арай л дэндүү. Гэтэл Цэргийнхэн нийгмийн даатгалын шимтгэл огт төдөггүй, цалингийнхаа дөнгөж 2% иар эрүүл мэндийн даатгал л төлдөг. Гэтэл жирийн иргэд цалингийнхаа бараг 20% иар НДШ төлдөг+ татвар төлнө. Тэгээд 55. 60 хүрч байж 84 сар буюу 7 жилийн дунджаас 45% бодуулж 450к аас 700 к гийн л тэтгэвэр өтөл насандаа тогтоолгож байгаа шүү. Шударга ёс Хаана байна???. Жирийн иргэд цалингаасаа 20-30 % НДШ төлж байж 55.60 натайдаа 450к-700к (45% иар 7 жилийн дунджаас) тогтоолголгох, харин цэргийнхэн НДш огт төлөхгүй 5 жил буюу 60 сарын дунджаас 80% иар 1500 к аас дээш нас харгалзахгүй тэтгэвэрт гарч байна. Шударга ёс Хаана байна? Онцгой, цагдаагийнхныг яахав ойлгоё гэж бодъё, харин зэвсэгт хүчнийхэн Бидний төлөө юу хийдэг вэ? Юу ч хийдэггүй. Коронагийн үед яасан? Зэвсэгт хүчнийхэн ард нь үлдээд ганц өдөр эргүүлд гараагүй шүү. Энэ хэтэрхий шударга бус тогтолцоо шүү, Үнэндээ арай, арай.

    Хариулах
  • 124.158.64.227
    2021/12/25

    Зүгээр л нийт ажилласан хугацааны, тасралтгүй төлсөн 5 жилээ сонгоно гэж оруулах нь зөв байхаа. Сүүлийн 20 жилээс сонго гэж хүчээр тулгах нь буруу

    Хариулах
  • 202.126.89.146
    2021/12/24

    45хувиар боддог байдлыг өсгөх шаардлагатай.

    Хариулах
  • 202.126.88.193
    2021/12/24

    Пүрэвдорж гишүүнд баярлалаа

    Хариулах
  • 202.126.88.193
    2021/12/24

    Тэгэхгүй бол 24 онд та нар яалагдана шүү

    Хариулах
  • 103.229.122.173
    2021/12/24

    45 хувиар боддогоо өсгөх хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.186.66
    2021/12/23

    5jiliig 7jil bolgoson ni mash buruu ene ued tetgevert garsan humuust hohiroltoi bna nohon olgoh heregtei zov shiidver gargana gedegt itgej bna

    Хариулах
  • 192.82.70.177
    2021/12/23

    Олон жил өндөр татвар төлсөн хүний тэтгэвэр 5 хан жил өндөр, бусад хугацаанд хамгийн багаар төлсөн хүнийхээс бага байх нь маш шудрага бус бна. Жилийн нэмэгдлийг нэмэх, эсвэл хамгийн өндрөөр болон хамгийн доод хэмжээтэй өмнөх жил төлсөн хэмжээг урьд онуудынхтай жишиж шатлалаар тэтгэврийг тогтоож өөрчлөх.

    Хариулах
  • 66.181.161.36
    2021/12/23

    Тэтгэвэр бодох хувийг 20 жилд 45 хувь гэдгийг яаралтай өррчлөн нэмэгдүүлэх шаардлагатай. 1 сая төгрөгийн цалинтай байсн хүн 450000 төгрөгийн тэигэвэр авна гэсэн үг. Гэтэл цэргийн тэтгэвэр 80 хувиар боддог. Яагаад ийм ялгавартай байгааг ойлгодоггүй. Ямар үндэслэлээр 25 жил огт өөрчлөхгүй 45 хувиар бодоод бна вэ.7 жилийг 5 жил болголоо гээд тогтмол цалинтай цалингийн хэмжээг бааг өөрчилдөггүй манайх шиг улсад ач холбгдолгүй. Харин тэтгэвэр бодох суурь хувийг 45 биш 80 хувь болговол хуваарилалт нь шударга болно.

    Хариулах
  • 192.82.67.178
    2021/12/23

    Ажил хийж байгаа хүмүүс 30-40 жил ндш, ххоат гээд төлж төлж 600 700 мянгын тэтгэвэр авч байгаа харин сдд зөвхөн ндш төлөөд явж байгаа. Үүн дээр анхаарал хандуулах хэрэгтэй.

    Хариулах
  • 108.173.248.91
    2021/12/23

    Ajillasan jiliin nemegdel boddog argaa uurchluh heregtei l dee

    Хариулах
  • 64.119.18.30
    2021/12/23

    Зөрүү арилгах талаар их ярих юма бид маш их төлж энэ зэрэгт хүрэхийн төлө ажилласан гэтэл доод хэмжээгээр төлж явчихад энэ зэрэгцэж тэтгэвэр авахыг гайхаж л бна шүү

    Хариулах
    • 103.212.117.49
      2021/12/24

      unen

  • 66.181.177.214
    2021/12/23

    Тогтмол тасралтгүй төлсөн иргэний хувьд 7 жил (84 сар) 5 жил (60 сар) ийн дундаж цалин тийм ч их асуудал биш. Харин дундаж цалингийн 45%- иар боддог нь асуудал шүүдээ Одоо хуулийн дагуу 20 жил НД-н шимтгэл төлнө гэдгээ хүн болгон мэдэж байгаа Цалингийн дээд хэмжээгээр 5 жил, 7 жил төлөхөд хугацаа шимтгэлийн хэмжээ өөр байна л даа Өндөр төлдөг хүмүүст сайн талтай хууль байх нь. Жирийн иргэд цалингийн дээд хэмжээ 4200.0-д татвар төлж чадахгүй л болуу. Мөнгөтэй хүмүүс л ийм хэмжээнд шимтгэлээ 5 жил төлөөд 20 жил хүрсэн бол 1890.0 тэтгэвэр авах юмдаа. Тэгээд 5 жил төлсөн татвараа тэтгэвэрээрээ 2 хон жилийн дотор буцаагаад авах юм бна, ойролцоолж бодов. Харин 45%-г 60% болговол ж нь 1 сая цалингаас 20 жил татвар төлсөн иргэн 450.0 төг тэтгэрийг 600.0 болгож авч болох юмдаа Энэ хувь 80% болдог бол сайхан л бна

    Хариулах
  • 192.82.86.89
    2021/12/23

    Сүүлийн жилд өндөр төлсөн мөнгөтэй баяцуулын тэтгэврийг дундажлан бас 7 жилээр нь бод.Eр нь огт ажил хийж байгаагүй улсад татвар төлөөгүй.тэгээд 50 тай тэтгэвэрт гарсан олон хүмүүсийн тэтгэврийг ялгаатай бодох хэрэгтэй ш дээ.

    Хариулах
  • 192.82.86.89
    2021/12/23

    18 оноос өөрчилсөн дараалсан 7жилээ 5жил болгоо.Бас энэ хугацаанд тэтгэвэр тогтоолгож хохирсон иргэдийн тэтгэврийг нөхөж бодох хэрэгтэй.

    Хариулах
    • 202.126.88.193
      2021/12/24

      Ок

  • 202.179.3.42
    2021/12/23

    Цэгцтэй нэг л бодлого барь янз янзын шийдвэр гаргаж иргэдээрээ битгий тогол яаралтай 5-н жил болго

    Хариулах
  • 202.179.3.42
    2021/12/23

    60-70 жил дараалсан таван жилээр тэтгэвэр тогтоосныг 7 жил болгон өөрчилснийг дэмжихгүй байна.

    Хариулах
  • 202.179.3.42
    2021/12/23

    5 жилийг 7 жил болгосон нь иргэдээ ялгаварлан гадуурхасан үндсэн хууль зөрчсөн ажиллагаа гэж харж байна

    Хариулах
  • 202.126.90.45
    2021/12/23

    5 жил болго дээдчүүд банкаар өсгөж бүр хэдэн тэрбум аар нь хувьдаа орд харш болгож жирийн татвараа төлсөн нь 400 мян төг 80 хувь нь арай юу шударга уу

    Хариулах
  • 202.179.26.67
    2021/12/23

    Өндөр насны тэтэгвэр гэж бгаа бол ажилласан жилийн дотороос дурын жаран сараас бодож тогтоогоод өгвөл сайн дурын даатгал төлсөн хүмүүстэй ойртож магадгүй насаараа ажил хийж шимтгэл төлөөд суухдаа маш бага тэтэгвэр авах үнэхээр харамсалтай бна нэмэж болохгүй бгаа учир нь юу юм бол эх орны баялаг өдөр шөнөгүй л гарч бх юм иргэд хүртэх эрхгүй бдагт л гайхаад бх юм төлсөн шимтгэлээсээ авах эрхгүй бгаад бас л глмдох юм банк гэдэг хулгайчид алдаад авч чадахгүй бна гэж бгаа нь өдрийн цэвэрхэн дээрэм юм даа

    Хариулах
  • 66.181.185.73
    2021/12/23

    Ундармаа, Эрдэнэ хоёроос 300 гаруй тэр бум төшрөгөө авч өгөх хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.185.73
    2021/12/23

    7 жилээр тогтоолгосон хүмүүс эргэж 5 р болгож алдагдсан 100 гаруй мянгаг төгрөгөө авах хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.185.73
    2021/12/23

    Төр яагаад иргэд хүмүүс үнэнчээр цалингаас шууд төлсөн мөнгийг луйвардаж байж байгаад 5 ,7 болгож өөрчлөөд байдаг юм бэ жараад оныхоноос эхлээд хэлмэгдсэг энэ бол хэлмэгдүүлэлт үүнтэй 60 аад оныхон маш саын тэмцэх хэрэгтэй шүү .

    Хариулах
    • 202.126.88.201
      2021/12/23

      Яг тийм болчоод бн. 60 д оныхон маш их эрчтэйгээр уос орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, одоо тэр насныханы түрүүчээсээ цөөрөөд эхлсэн, одоо тэтгэвэр тогтоолгох маш цөөхөн хүн үлдээд байгаа шүү,, улсын байгууллагад 41 жил ажиллаад 380,,410 хооронд тэтгэвэр тогтохоор юм бн лээ, ингэж хохирмооргүй ээ

  • 64.119.23.58
    2021/12/23

    Компани, байгууллагуудад ажиллаж байгаа хүмүүс авч байгаа цалингаасаа НДШ, ХХОАТ- ыг насаараа төлөөд хувиараа хэдхэн жил өндрөөр төлсөн хүмүүсээс хамаагүй бага тэтгэвэр авч байгаа нь шударга биш байгаа шүү. Бас байгууллагад хөдөлмөр эрхлэгчийн ачаар НД-ын байгууллага ажил олгогчийн шимтгэлээр зөндөө орлого олж байгаа.

    Хариулах
  • 64.119.23.58
    2021/12/23

    Хувиараа НДШ-ээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээгүүр тооцож төлж байгаа хүмүүсээс ХХОАТ тооцож авдаг болгочихвол төсөвт зөндөө орлого орно. Тэгж төлсөн тохиолдолд 5 жилд өндрөөр төлсөн ч төрд хохиролгүй байх болов уу.

    Хариулах
  • 64.119.23.58
    2021/12/23

    Сайн дураар НДШ төлж буй иргэдээс тэр дүнгээр нь ХХОАТатвар тооцож авах ёстой. ХХОАТ-ыг төлсөн тохиолдолд НДШ-ийг төлсөн гэж тооцдог тогтолцоотой болох нь зөв шүү.

    Хариулах
    • 202.126.88.201
      2021/12/23

      Маш зөв шүү, ялгаварлал байж боломгүй

    • 202.179.24.73
      2021/12/23

      Зөв зөв

  • 66.181.185.109
    2021/12/23

    Хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ 1900.000 болдог жил ндш төлөхөөр байцаагч дээр очиход та бололбололцоотой цоотой бол эрх нь нээгдсэн төлж бн гэж зөвлөхөөр нь өөрөөсөө харамлан байж, үр хүүхдүүддээ дараа болохгүй гэж өндөр шимтгэл төлж байсан хүмүүс буруутаад байх шиг байна. Бид худал хэлж хулгай хийгээгүй шүү Жаргалмаа.Нэгэнд сайн хүн болох гэж нөгөөг нь хэмлэхээ ыолимоор юм. Тухайн үед НДШ өндөр төлж байсан хүмүүсийн мөнгө НДШ орлогын төлөвлөгөө биелэгдэхэд нэмэр болж байсан л байх шүү. Өөрсдөө хууль тогтоомжоо гаргачихаад ард түмнээ талцуулдагаа хэзээ болих юм бэ

    Хариулах
  • 66.181.189.13
    2021/12/23

    7 жилээ 5 жил болгоо

    Хариулах
  • 192.82.82.55
    2021/12/23

    ЗАРИМ ХҮМҮҮС ӨНДӨР ТЭТГЭВЭР ТОГООЛГОСОН ХҮМҮҮСЭЭ БОЛЖ ХОХИРОХГҮЫ ГЭНЭЭ ХА ХА ХА САЙН ДУРААР ЧАДАН ЯДАН ИДЭЖ УУХ ӨМСӨЖ ЗҮҮХЭЭ ХАСАН БАЫЖ ТӨЛСӨН ТАТВАР ШҮҮ ЯМАР ТӨЛӨХГҮЙ СУУЖ БАЙГАХД ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР АВЧ БГАА БИШ ТӨЛӨХГҮЙ СУУЖ БГААД ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР АВАГЧ НАРТАЙГАА ЯРЬМААР ЮМ БНА ДАА ЭНЭ ШАРАЛХААД ҮХЭХГЭЭД БГАА ХҮМҮҮС

    Хариулах
    • 66.181.161.36
      2021/12/23

      Тийн шдээ зүгээр сууж байгаад халамж авах гэж байгаа биш. Хөл гараа яангинтал ажил хийж хамаг хэрэглээгээ хоош нь тавиж байгаад төлсөн НДШ шүү.

  • 203.91.115.42
    2021/12/23

    Одоо МАН АН маш хурдан бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг 500 мянга болгоо Дараа нь бусад олон зүйлээ ярих хэрэгтэй 350 мянга авч байгаа ахмадууд сар амь зууж чадахгүй үрэгдэж цөөр ч байна

    Хариулах
  • 192.82.82.55
    2021/12/23

    Үр хүүхдээрээ эцэг эхээрээ нийлж төлж байж гайгүй тогтоолгосон бүоэг хүмүүсч бгаа Жаргалмаа гишүүн юу ярих гээд бнаа ямар та нар шиг хулгай луйвар хийсэн биш 7 жил 84 сар гүрийж төлж байж чадан ядан төлж байж тогтоолгуулсан торгуулан байж төлсөн бгаа шүү илүү үзэж нүд үзүүлээд яахав жюЖаргалмаа гишүүнээ

    Хариулах
  • 192.82.82.55
    2021/12/23

    СҮҮЛИЙН ЖИЛ ИХИЙГ ТӨЛЖ ИХИЙГ ТОГТООСОН БАЙВАЛ ЯАХ ЮМ ТӨЛӨӨД Л АВСАН БГАА ШҮҮ ДЭЭ ЯМАР ХУОГАЙ ХИЙЖ БГАА БИШ ШУДРАГААР ТӨЛӨӨД АВЧ БГАА ШҮҮ ДЭЭ ДАНДАА НЭГИЙГЭЭ ИЛҮҮ ҮЗЭЖ БАЙХ ЮМ АРЧААГҮЙ ТӨР ҮР ХҮҮХЭД НЬ МӨНГИЙ НЬ ӨГӨӨД ӨНДӨР НАСАНДАА ГАЙГҮЙ ТЭТГЭВЭР АВААД ҮР ХҮҮХЭДДЭЭ ДАРААГҮЙ АМЬДАР ГЭЭД ТӨЛЖ ӨГСӨН ХЭСЭГЧ БГАА БИТИГИЙ ИНГЭЖ ДОНГОСЧ БАЙ

    Хариулах
  • 66.181.161.97
    2021/12/23

    тэтгэврийг шудрага тогтооё гэвэл тэтгэвэр тооцох хугацааг аль болох уртасгаж 10-аас дээш жилээр тооцох хэрэгтэй. Эс тэгвээс 5 жил ндш-ыг өсгөж төлөөд өндөр тэтгэвэр тогтоолгож байна. Мэрит зарчмаар адил 5 жилээр тооцоход 350000 т тэтгэвэр тогтоолгосон байхад өсгөж шимтгэл төлөөд 12 шаталбараар доор цалин авч байсан нөхөр 1200000 т-өөр тэтгэвэр тогтоолгосоныг зөв гэж үзэх үү. Ахмадууд үнэн тэнэг юмаа. Хэдэн жилээр тооцох нь чухал биш жилийг бага болгосноор ийм гаж тогтолцоо руу явж нд-ын санд сөрөг үр дагвар бий болж байгааг ойлгох хэрэгтэй. Наадуул чинь тэтгэвэрт гарахдаа өндөр шимтгэл төлж их тэтгэвэр авах зорилгоор үймүүлж байгаа юм.

    Хариулах
    • 202.126.88.201
      2021/12/23

      Ийм зөрүүтэй байдал нийгмийг талцуулж байгаа юм

  • 66.181.161.29
    2021/12/23

    дэмжиж байна. 7 жилийн дундажийг 5 жил болгох нь маш зөв. баярлалаа

    Хариулах
  • 66.181.161.106
    2021/12/23

    Зөв шийдвэр гаргасанд баярлалаа.

    Хариулах
  • 103.212.118.209
    2021/12/23

    Маш зөв асуудал хэмжигдэж байна. Санал болгоход тэтгэврээ нэмээчээ юмны үнэ маш их нэмэгдсэн байна

    Хариулах
  • 192.82.81.157
    2021/12/23

    Дэмжиж бн. Хүн 1 удаа л тэтгэвэрт гарна. Амьдралын баталгаа нь тэтгэвэрийн мөнгө гэтэл юмны үнэ ийм хурдацтай өсөж байхад өөрсдийгөө ч тэжээх чадваргүй болоод бн. Иймд Пүрэвдорж гишүүний өөрчлөлт цагаа олсон бн.

    Хариулах
  • 66.181.161.105
    2021/12/22

    Эмэгтэйчүүдийг хүүхдийн тоогоор ялгаварлаж тэтгэвэрт гаргамааргүй байна.Адилхан 50 настай ажилласан жил хүрсэн л бол тэтгэвэр тогтоологдог байх хуулийн заалт оруулах хүсэлтэй байна

    Хариулах
    • 66.181.161.123
      2021/12/23

      Харин тиймээ дэмжиж байна эрхийг нээгээд л өгчих хэрэгтэй ш дээ 20 жил ажиллачихаад хүсвэл 55 хүрнэ л биз.хүёэхгүй бол 50 тай гарна л биз

    • 64.119.16.253
      2021/12/23

      Зөв

  • 66.181.161.14
    2021/12/22

    Сүүлийн 5жилд өндөр тэтгэвэр авахын тулд өндөр даатгал төлөөд бгаа хүмүүст төр өөрөө өодох аргалалаа өөрчлөх хэрэгтэй насаараа хөдөлмөрлөөд цалингаас даатгалаа төлж бгаа хүмүүс тэр хүмүүсээс болж хохирох ёсгүй бид 5 жилийн дундажаар бодуулах хүсэлтэй бна

    Хариулах
    • 122.201.21.28
      2021/12/22

      тэр хүмүүсээс болж хохирох ёсгүй гэж юу гэж ойлгох вэ? хувиараа төлж байгаа хүмүүсээс болж улсад хжиллаж бгаад тэтгэвжрт гарсан хүмүүс хохироод бгаа юмуу. сайн ойлгосонгүй ээ

    • 202.126.88.38
      2021/12/22

      .насаараа даатгал төлөөд 7жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгосон улсуудыг 5 болговол овоо хэдэн төг нэмэгдэх байх даа.баярлалаа