УОК: Омикрон хувилбар Монголд тархах нь цаг хугацааны асуудал

Админ
2021/12/22

УОК-оос мэдээлэл хийлээ.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: 

- Цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулснаар ЗГ-аас тодорхой үүрэг чиглэлүүдийг өгсөн. Үүний дагуу УОК хуралдаж, тодорхой шийдвэрүүд гаргалаа.

Дэлхийн 103 оронд омикрон хувилбар бүртгэгдээд байна. 11 дүгээр сарын 26-ны өдөр омикрон хувилбар бүртгэгдсэн. Улмаар 11 дүгээр сарын 27-ноос манай улс хилийн хяналтаа чангатгаж, гадаадаас ирсэн 5600 гаруй иргэнд шинжилгээ хийхэд зөөвөрлөгдсөн 180 тохиолдол бүртгэгдлээ. Ирсний дараа иргэд 10 хоног гэрийн ажиглалтад байх журамтай. 4 дэх хоногт нь PCR шинжилгээ хийхэд 37 тохиолдол илэрсэн. 

Цаашид омикрон хувилбарыг дотоодод тархаахгүй байх чиглэлээр ЭМЯ, ХӨСҮТ-ээс санал тавьж, УОК-ын хурлын тогтоол гарлаа. 

Тодруулбал, гадаадаас ирж байгаа иргэдэд 12 дугаар сарын 25-наас эхлэн 3 хоногийн хугацаанд зочид буудалд тусгаарлаад 3 дахь хоногт нь шинжилгээ авч сөрөг гарвал тусгаарлалтаас гаргана.

Гадаадаас ирж байгаа иргэд 72 цагийн хугацаатай PCR шинжилгээний сөрөг хариутай бол онгоцонд сууж байгаа. Тэдгээр иргэдийг ирэхэд нь нисэх буудалд мөн шинжилгээ авч, бүх зорчигчдыг 3 хоног тусгаарлана. 

Манай улсад нэг болон хоёрдугаар сард томуугийн А,B хүрээний вирус идэвхтэй дэгддэг. Үүн дээр  омикрон вирус тархвал манай улсын эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүй, хүндрэлтэй байсан үүснэ. 

УОК-иос хилийн хяналтыг сайжруулснаар дотооддоо хөдөлгөөн хязгаарлахгүй, бизнесийн үйл ажиллагаанд аль болох хязгаарлалт тавихгүй байх бодлого. Ер нь омикрон хувилбар Монголд тархах нь цаг хугацааны асуудал гэдгийг өмнөх туршлагуудаасаа харж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна