С.ЭРДЭНЭ: АН-ын даргын суудал хоёр хүн хоорондоо тохиролцоод шийдчихдэг наймааны хэрэгсэл биш

Б.Ариунзаяа
2021/12/23

#Шууд: С.Эрдэнэ намын даргын асуудлаар мэдээлэл хийж байна!

С.Эрдэнэ:

- АН-ын нэрийг барьж өөрийгөө дарга гэж өргөмжилсөн О.Цогтгэрэлийн материалыг Улсын дээд шүүх /УДШ/ хүлээж авахаас татгалзсан шийдвэр гаргасан. АН-д аливаа хуваагдал байхгүй. Нэг л эрх зүйн бүртгэлтэй. 2017 оны гуравдугаар сард гаргасан УДШ-ийн тогтоол хүчин төгөлдөр хэвээрээ байгаа.  Өнөөдөр төрийн бүх байгууллагатай харьцдаг албан ёсны тамга тэмдэг, баримт бичиг нь хэвээрээ байна. 

Цаашид эрхзүйн чадамжгүй этгээдүүд АН-ын нэр барьж, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй. АН-ын хувьд дотоод асуудал бий. Бид дүрэм журамд орсон нэмэлт өөрчлөлийн дагуу дараагийн даргын сонгуулийг зохион байгуулж, УДШ-д бүртгүүлэхээр гурван удаа өргөн барьсан. Гэвч УДШ-ээс хууль бус тайлбаруудыг ирүүлж байсан. Тодруулбал "танай намын дотоод маргаан арилаагүй тул бүртгэх боломжгүй" гэдэг тайлбарыг удаа дараа ирүүлсэн. 

Улстөрийн намын тухай хуульд тухайн улстөрийн намын дүрэм журмаар зохицуулагдах аливаа маргааныг шүүх хянан хэлэлцэхгүй гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, УДШ улстөрийн намын даргын бүртгэлийн асуудал дээр хянан шалгах ажиллагаа явуулах эрхгүй. АН-ын даргын асуудал дээрв УДШ хууль дээдэлж ажиллана гэдэгт итгэлтэй байна. 

-Наад захын эрх зүйн мэдлэгтэй хүмүүс шууд өнөөгийн нөхцөл байдлыг ойлгоно. Өнөөдөр хууль ёсны эрх зүйн бүртгэлтэй дарга нь С.Эрдэнэ. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр АН-ын дарга С.Эрдэнэ гэдэг миний нэр хэвээр байгаа. Өөрийгөө бүртгүүлэх гэж өгсөн гэдэг асуудлыг зөв ойлгох хэрэгтэй. Би угаасаа бүртгэлтэй дарга. Ийм байхад би өөрийгөө бүртгүүлэх гэж яах гэж дахин өгөх юм бэ. 

УДШ-ийн Иргэний танхимын тэргүүн шүүгч н.Сонинбаяр 2020 оны 11 дүгээр сарын 18-нд  УДШ-ийн цахим мэдээллийн сайт дээр АН-ын дарга гэдэг цонхон дээр Ц.Тувааныг түр орлон гүйцэтгэгчээр бүртгэсэн тул манай намаас гомдол гаргасан. ШЕЗ-ийн Сахилгын хороо хууль бус үйлдэл хийсэн гэдэг дүгнэлт гаргасан. Улмаар Сонинбаяр УДШ-ийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад гомдлыг нь хэрэгсэхгүй болгосон. Нэг үгээр н.Сонинбаяр шүүгч АН-ын өнөөгийн маргааны эхлэлийг тавьсан.

УДШ-ийн цахим мэдээллийн сайтаас Ц.Тувааны нэрийг хассан ч өмнөх С.Эрдэнэ гэдэг нэрийг сэргээгээгүй. Цаасан эх хувь дээрээ сэргээсэн ч цахим мэдээллийн сайт дээр байгаа мэдээллээ сэргээхгүй байна.  

- М.Тулгатын бүртгэлтэй холбоотой асуудал дээр  хоёр нөхцөл үүссэн.

Нэгдүгээрт, бүрдүүлбэр хангах материал дутуу байсан тул гүйцээх хүсэлт гаргасан. 

Хоёрдугаарт, О.Цогтгэрэл, М.Тулгат хоёр гарын үсэг зураад алийг нь ч бүртгүүлсэн хүлээн зөвшөөрнө гэдэг албан бичгийг УДШ-д хүргүүлсэн юм билээ. Энэ нь АН-ын Үндсэн дүрмийг ноцтой зөрчсөн.   АН бол дүрэмтэй байгууллага. Хууль дүрмээрээ явах ёстой. АН-ын даргын суудал  хоёр хүн хоорондоо тохиролцоод шийдчихдэг наймааны хэрэгсэл биш. Ийм асуудлыг М.Тулгат дангаараа ч шийдэх ёсгүй. Иймд М.Тулгатын нэрийг өргөн барих эсэхийг Үндсэн дүрмийн хороогоор хэлэлцээд, Дүрэм зөрчсөн бол М.Тулгатын нэрийг өргөн барихгүй.




Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.79
    2021/12/28

    Эрдэнэ даргын яриад байгаа зүйл бол зөв.Бүх зүйл хуулийн дагуу явах ёстой шүү.Түүнээс энэ хүн намын даргатайгаа зууралдаагүй.

    Хариулах
  • 172.58.39.46
    2021/12/27

    Наад гахайгаа нухаач.

    Хариулах
  • 139.5.216.185
    2021/12/23

    Эрдэн гуай та нэрийн дансны хуулийг өөрчилж 79 оноос эхлүүлэх болгосон гэмт хэрэг чинь өнөөдөр ахмадуудыг хүнд байдалд оруулснаа санаж байна уу ДАЙСНЫ ЦЭРЭГЭЭ

    Хариулах
  • 103.212.116.73
    2021/12/23

    С.Эрдэнээ чи энэ намыг ийм байдалд хүргэсэнээ ойлгоод эртхэн зайлаад өгч болохгүй юу?намаа гишүүдээ бодох сэтгэл чамд алга уу?энэ асуудалд чиний оролцоо үнэхээр гай болж байна

    Хариулах
  • 66.181.185.219
    2021/12/23

    АН ыг С. ЭРДЭНЭ дампууруулж чадлаа. ИЙМ хүнээр намын дарга тавьж болохгүй дээ.

    Хариулах
  • 119.70.241.223
    2021/12/23

    Эрдэнээ шуналын новш минь Чи тэгээд яах гээд байгаа юм чам шиг гахай одоо болно зайл

    Хариулах
  • 72.203.86.54
    2021/12/23

    Erdenee gedeg hyn AN aar mun togloj duuslaaa.mudhun hulgai ne ilrch mun hugiin yum bolno doo.erdenee ochih gazargyi bolno

    Хариулах